Сочи хотын “Роза Хутор “ төвийн анхны томоохон олон улсын уулын цанын тэмцээн нь Европын цанын спортын цомын төлөөх тэмцээн бөгөөд  2014 онд болох Олимпиадад  объектууд өндөр хэмжээнд бэлэн болсынг харууллаа.  Тамирчид болон Олон улсын олимпийн хорооны төлөөлөгчид тэмцээн зохион явуулахад цасыг замын болон тамирчдын аюулгүй байдалд   сэтгэл хангалуун үлдлээ. Олимпийн шинэ объект болох “Роза Хутор” нь Уулын цанын спорт болон сноубордын Холбооноос зохион явуулсан тэмцээнүүдийн үеээр олон улсын түвшний шалгалтыг амжилттай давлаа. Европын сноубордын цомын тэмцээний  эрэгтэй ялагчдын нэрсийн жагсаалтыг ,австрийн тамирчин Мануэль Крамер тэргүүлэв. Тэмцээнд нийт хэдэн арван тамирчид  оролцсоны 8 нь Орос улсын тамирчид. Шинээр байгуулагдсан уулын цанын спортын  огцом замаар гулгасан хэн бүхэн нэгэн дуугаар  энэ зам нь орчин үед тавигдаж буй шаардлагуудад  нийцэж байна гэв. Уулын цанын замтай хамгийн урьдаар танилцсан оросын тамирчид, уг маршрутыг өндөр хэмжээний бөгөөд жинхэн утгаараа Олимпийн  зохион байгуулалттай, дагалдах сервис үйлчилгээ сайн  байгааг үнэлэв. Цанын замаар буухад маш их сэтгэл хөдлөм аж. Энэ замын урт 3 км гаруй. Уулын өндөр нам 1000 метр, огцом эргэлтүүд болон трамплинууд, цанчдын хурд цагт 150 км. Уг цасыг замын зургийг өнөөдөр энэ салбарт шилдэгт тооцогддог уулын цанын  мэргэжилтэн  1972  оны Олимпийн аварга алдарт Бернар Русси хийжээ. Орчин үеийн Олимпийн цогцолборыг зочид болон тэмцээнд оролцогчид өндрөөр үнэлсэн – гэж Олимпийн барилга байгуулалтыг хариуцдаг  Орос улсын Засгийн газрын шадар сайд Дмитрий Козак тэмдэглэд: «Энэ бол цасыг замын хамгийн өндөр хэмжээний бэлтгэл болон  зохион байгуулалтын ажил юм. Энэ объект дээр болон бусад объектууд дээр  бид нилээд хэдэн тэмцээн зохион явуулах итгэл төрж байна. Олимпиадыг бид материал  хангамж төдийгүй зохион байгуулах үүднээсээ ч тэр хамгийн өндөр түвшинд зохион явуулна» гэв. “Роза хутор” амралтын газрын ерөнхий захирал Сергей Бачин хэлэхдээ одоогийн  тэмцээнүүдийн  техникийн хангамж нь олон улсын тавигдаж байгаа  өндөр стандартад бүрэн  нийцсэн гээд: «Манайд хиймэл цасаар хангах систем маш сайн ажиллаж байгаа. Энэ төхөөрөмж бүрэн чадлаараа ажиллаж байгаа бөгөөд шөнө бүр  цасыг тоны тонноор нь үйлдвэрлэдэг. Энэ цасыг бид жинхэн цастай холиод тэмцээнд шаардлагатай цасыг гаргаж авч байна» гэв. Олон улсын Олимпийн хорооны  2014 оны Олимпиадын бэлтгэл ажлыг Зохицуулах хорооны дарга  Жан –Клод Кили Сочи хотод ирж Олимпийн шинэ объектуудтай танилцаад сэтгэл хангалуун үлдлээ. Тэр хэлэхдээ: гурван жилийн турш  энд барилга байгууламж баригдан гайхалтай амжилтанд хүрлээ. Уулын цанын спортын маршрутыг тэр “гайхамшигтай ажил ” гэж нэрлэв. Ингэхдээ тэрээр Орос улс уг арга хэмжээг нүүр  бардам зохион явуулахын зэрэгцээ  аюулгүй байдлыг хангана   гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  Түүнчлэн Олимпийн тоглолт эхлэхээс  гурван жилийн өмнө барилгын ажлын 40 % хийгдсэн төдийгүй  жил хүрэхгүй хугацаанд энэ үзүүлэлтийг хоёр дахи н нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь ноён Килид жинхэнэ утгаараа  гайхширал  төрүүллээ. Тэр хэлэхдээ  Олон улсын Олимпийн хорооны түүхэнд анх удаагаа  Олимпийн эрх авсан орон шаардлагатай дэд бүтцийн 80 хувийг байгуулж  байгаа тохиолдол юм гэж онцоллоо. 2-р сарын 18-нд Роза Хуторт Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев,  Ерөнхий сайд Владимир Путин нар хүрэлцэн ирсэн юм. Оросын Төрийн тэргүүн Олимпийн бүтээн байгуулалтын явцтай танилцах ажлаа Итали улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа дараа хийсэн юм. Уулын цанын спортын замтай танилцсаныхаа дараа Медведев , Путин  нар тамирчидтай уулзаж тэдний сэтгэгдлийг сонссон юм. Үүний дараа тэд цанаар хэд хэдэн буулт хийв. Тэмцээн дууссаны дараа  энд уулын цанаар гулгах сонирхолтой хэн бүхэн ирж болох нээ. Үүний өмнө Орос улсад энэ төрлийн хурдтай цанын зам байгаагүй юм.