Парист болсон “ Их -20“ сангийн сайд нарын зөвлөлгөөний үр дүнд Орос улсын төлөөлөгчид сэтгэл хангалуун байна гэж Орос улсын сангийн дэд сайд Дмитрий Панкин мэдэгдэв. Түүний үзэж байгаагаар уулзалтад оролцогчдын хэлэлцэн тохиролцсоны дагуу эдийн засгийн үзүүлэлтүүдийг өргөтгөсөн явдал нь эдийн засгийн тэнцвэртэй бус байдлыг засахад чухал үүрэг гүйцэтгэх аж. Энд улсын өр зээл, төсвийн хомсдол болон хувийн хуримтлал болон өрийн тухай яригдах юм. Тооллогод худалдааны тайлан тэнцвэрийн сальдо болон , валютын ханш, татвар болон “Их-20” ийн гишүүн орнуудын валютын бодлого орно. Нөхцөл байдлыг нэг жилийн дотор засан залруулна гэж Панкин итгэлтэй мэдэгдэв. “Их -20”буюу G-20-д хорин орны сангийн сайд  болон банкны эзэдийн оролцсон энэ арга хэмжээнд 19 томоохон үндэсний эдийн засаг болон Европын Холбооны төлөөлөл оролцлоо. “Их -20” нь 1990 –ээд оны эцэс үеийн эдийн засгийн хямралаас гарах арга  замыг эрэлхийлэх зорилгоор байгуулагджээ.  Анхны “20” ийн уулзалт 1999 онд Канадад болж байжээ. “Их-20”-д дэлхийн эдийн засгийн 80 % ноогддог юм байна.