Ази тивийн зэвсэглэлээр хөөцөлдөх нь улам бүр эрчимтэй явагдаж байна. Саяхан Хятад улс шинэ үеийн пуужин бүтээсэн тухай мэдээлсэн бөгөөд ойрын 5 жилд нийлүүлэгдэхээр төлөвлөгдөж байгаа аж. Өмнөд Солонгосын Засгийн газраас эх сурвалжийн  мэдээнээс үзвэл өнөөдөр БНАСАУ нь алсын зайнтай баллистик пуужин хөөрөх талбай барьж дуусчээ. Хятад улс өөрийн томоохон эдийн засгийн ололтуудыг  цэргийн  салбарт үргэлжлүүлэн  хөрвүүлж байна. Шинэ пуужин нь 4 км хүртэл нислэг хийх чадалтай аж. Пуужин нь Хятад улсын нийт хамгаалалтын системийн бүрэлдэхүүн хэсэг болох аж. Энэ систем нь тэнгис, агаар, газар болон кибер атакийн дайралтуудаас хамгаалах юм. Хятадын цэргийн хөтөлбөрийн ээлжит шинэ зүйлийг  Вашингтон урьдын адил эмзэг хүлээж авлаа –гэж Орос улсын улс төрч Владимир Евсеев цохон тэмдэглэв: « Хятад улс радарын эсрэг технологийг ашиглан шинэ төрлийн онгоц бүтээхэд АНУ маш их түгшсэн. Түүнчлэн Хятад улс хиймэл дагуулын эсрэг зэвсэг бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь АНУ –ыг маш их түгшээж байна. Яагаад гэвэл  хэрэв Пентагоны сансарын бүлэглэлийг Хятад хаах юм бол америкийн цэргийн үйл ажиллагаа нь чанарын хувьд буурч таарна» гэв. Энэ бүгд нь дэлхий нийтэд ТЦХ-ний хүчин чадлаа харуулах гэсэн оролдлого юм. Хятад улс  АНУ–д тэдний энэ бүс нутагт ноёрхдог цагийн  төгсгөл ойртож байгаа гэдгийг харуулахын зэрэгцээ удахгуй Хятадын дүрмээр тоглоно гэдгийг Пентагон шокийн байдалтай хүлээн авлаа. Өнгөрсөн жилийн эцсээр америкийн цэргийнхэн Конгрессд АНУ нь бүс нутагтаа цэргийн ерөнхий статусаасаа салж магадгүй байгааг анхааруулж байсан. Энэ нь юу гэж байна вэ гэвэл Ази-Номхон далайн бүс нутагт Америкийн цэргийн оролцоо улам бүр чангарна гэсэн үг юм. Тэр тусмаа Японд  байгуулагдсан Пуужингийн дөвтөлгөөнөс хамгаалалх систем  Өмнөд Солонгос, Австралийн гуравдагч байр суурь бий болсон нь үүнтэй шууд холбоотой ажээ. Энэ нь БНАСАУ–ын аюул заналаас хамгаалах гэсэн нэр төдий шалтаг.  Ингэхдээ АНУ-ын Аляска, Калифорнид байрлуулсан пуужингууд нь Пхеньяны агаарын дайралтаас бүрэн хамгаалж чадна. Ингэхлээр зэрэг Азийг Пуужингийн дөвтөлгөөнөс хамгаалах систем Пентагонд бодогдох нь  юуны өмнө Хятадад шүхэр хэрэгтэйтэй нэгэн адил юм. АНУ, Хятадын цэргийн хамтын ажиллагаа нь Сингапур, Индонез, Малайз зэрэг орнуудыг өөрийн цэргийн чадавхийг шинэчлэхийг шаардаж байна.Токио батлан хамгаалах салбарын  шинэчлэлд ирэх 4 жил 284 тэрбум долларыг гаргахаар болоод  байна. Шалтаг нь– хэрэв Сенкаку /хятадаар Дяоююйдао/ арал дээр  ямар нэгэн дайсан  буух тохиолдолд бэлтгэлтэй байх.  Энд мэдээж хэрэг Хятадыг л хэлж байгаа юм. Сеул Вашингтонтой холбоотон хэрнээ 550 тэрбум долларыг цэрэг армийн шинэчлэлд  15 жилд төлөвлөжээ. Ингэхдээ БНАСАУ–ын хээрийн сургуулилтын шинэ талбай  нь Флоридод байдаг Кеннедийн нэрэмжит америкийн  сансар судлалын төвтэй ижил үзүүлэлттэй учраас өмнөд солонгосчууд цэргийнхээ зардлыг нэмэгдүүлэх шалтаг болжээ.Энэтхэг улсын цэргийн зардал жилд 32 тэрбум долларт хүрч байдаг  төдийгүй, түүнийгээ жил бүр 8 % нэмэгдүүлсээр иржээ. Энэ нь Хятадын арми хүчирхэгжиж буйтай холбоотой бөгөөд уламжлалт дайсан Пакистаныг ч тооцсон нь тэр. Эцэст нь хэлэхэд  Ази-Номхон далайн бүс нутагт хүйтэн дайны үед ч байгаагүй  зэвсэглэлийн  хэмжээ дамжаагүй, эрээ цээргүй  хөөцөлдөөн эрчтэй явагдаж байна.