«Явган цэргийн хороо болгонд тус бүр хууртай гадаадын нэг жимбүүр хөгжимчин болон 8 жимбүүртэй орос хөгжимчин, 16 бөмбөрчин... байгуулах» Петр Хааны Зарлигаар анх оросын Цэргийн-найрал хөгжмийн түүх ийнхүү эхэлжээ. Энэ бол 1711 оны 2-р сарын 19 ны өдөр байлаа. Оросын цэргийн найрал  хөгжмийн 300 жилийн ойг өнөөдөр  ОХУ-ын Зэвсэгт хүчний  мэргэжлийн 250 найрал хөгжмийн хамтлагууд тэмдэглэж байна. Энэ хамтлаг дотор хамгийн нэртэй нь оросын сонгодог хөгжмийн зохиолч, мэргэжлийн усан цэрэг,  түүнчлэн Оросын  усан цэргийн найрал хөгжмийн байцаагч-түшмэл байсан Римский Корсаковын нэрэмжит Усан цэргийн флотын үлгэр жишээ найрал хөгжим юм. Их ойн баярт Үлгэр жишээ найрал хөгжим «түүхэн концертыг» бэлтгэсэн бөгөөд тэдний урын сангаас Оросын хаант Засгийн цэргийн түүхийг зүй тодорно. Харин ерөнхий удирдагч нэгдүгээр рангийн ахмад Алексей Карабанов «Оросын дуу хоолойд» өгсөн ярилцлагадаа: Яг нарийндаа бол I Петр Хаан найрал хөгжмийн оркестрын албыг  байгуулаагүй юм билээ. Тэр явган цэрэг болон морин цэргийн хороонуудад  орон тооны цэргийн найрал хөгжмийн хамтлаг байгуулсан.  Хааны гавъяа юунд байна вэ гэвэл тэр анх удаа оросын армийн түүхэнд хороонуудыг байгуулсан. Хороо болгон тодорхой салаатай, батальон, тэр тусмаа цэргийн найрал хөгжимтэй.  Гэхдээ хүмүүс оросын цэргийн  найрал хөгжим дөнгөж 1711 онд бий болсон игэлэг бол өрөөсгөл юм. Тэдгээр нь үүний өмнө ч байж л  байсан. Гвардийн үед, Преображенскийн  болон Семёновскийн хороонд, Петербургийн Далайн цэргийн яаманд  болон ер нь л цэргийн хөгжмийг бэлтгэж болох бүхий л газар. Ингэхдээ яг 300 жилийн өмнө цэргийн хөгжим бүх хороонд нэгэн зэрэг бий болсон байдаг. Эхэн үед цэргийн найрал хөгжмийн зорилго нь энгийн байжээ. Ингэхдээ тэд цэргийн аян дайн, жагсаал цуглааны үед оролцож байлаа. Гэхдээ тэдний гол зорилго бол цэргийн дохио өгөхөд зориулагдаж байжээ. Одоо үед цэргийн найрал хөгжим түүхэн ач холбогдолоо улам бүр баяжуулан, өнөөдөр оросын цэргийн сүр жавхланг улам бүр өндөрт өргөн, баяр ёслол, жагсаал параданд тэдний оролцоо асар их ач холбогдолтой юм.