ГЛОНАСС системийг Арктикад туршиж байна. Оросын эргээс Хойд туйлыг далайн хөвөгч мөсөөр дамжин Канадын эрэг хавийн нутагт хүрэх  «Туйлын цагариг» экспедицийн үйл ажиллагааны явцад түүнийг турших юм. Оросын газар зүйн нийгэмлэгийн далбаа бүхий дэлхийг тойрох аялал  Хойд Газрын Дунд олтригт эхлэнэ. Туйлыг дамнасан аялалыг газар дэлхийн тээврийн хэрэгсэл- овоорсон мөс давж чадах төдийгүй усанд сэлэх том дугуйтай хаа саагүй явагч хоёр машинаар хийнэ. Хиймэл дагуулын дохиог хүлээж авах  навигацийн төхөөрөмж машинуудад байгаа. Энэ удаагийн сорилтыг амжилттай давбал оросын туйл судлаачид ба нефтичид түүнийг хэрэглэнэ гэж экспедицийн удирдагч туйл судлаач Владимир Чуков хэлээд: «Мөн системийн ажиллах чадварыг өндөр өргөрөгт шалгана. Хиймэл дагуулын тоо хэмжээ хангалтгүй  учир ГЛОНАСС-ыг 70 градусаас өндөр өргөрөгт хэрэглэж болохгүй. Эдүгээ хиймэл дагуулын систем туйл орчимд навигацийн төхөөрөмжгийг шалгах боломж бидэнд олгосон» гэв. «Туйлын цагариг» экспедиц Арктикын экологи, цаг уурын асуудалд анхааралыг хандуулах гол зорилготой. ГЛОНАСС-ыг бүтээгчид  мөн экспедицийг зохион байгуулагчидтай хамтран ажиллаж байгаа нь аз дайрсан хэрэг юм. Ингэхгүй байсан бол системийг шалгах тусгай экспедицийг зохион байгуулах шаардлага гарах байсан гэж Владимир Чуков хэлээд: «Систем хэрхэн ажиллаж байгааг ойлгохын тулд хоёр тал үргэлж харилцах ёстой. Хиймэл дагуулын утсаар харилцаж, урьдын дүнг харгалзан туршилтын үе үүдийг хянан засах юм. Зохион бүтээгчдийн хүсэлт, зааврыг анхаарч, уян хатан арга хэмжээ авна» гэлээ. ГЛОНАСС өндөр өргөрөгт Арктик төдийгүй Антарктидад  америкийн ЖИ-ПИ-ЭС-ээс нэлээд давууталтай байна. Хаана ч явах машинууд хиймэл дагуулын интернет-модемтой бөгөөд навигацийн багаж нь хоёр дохиог хүлээн авч байна. Хоёр стандартыг хамтран ашиглах нь дэлхийн чиг хандлага болж байна гэж ГЛОНАСС системийн талаархи шинжээч Андрей Ионин үзэж байна. Тэрээр хэлэхдээ  «ГЛОНАСС  ирээдүйтэй байгаа нь батлагдснаас хойш дэлхийн навигацийн тоног төхөөрөмж юуны туруунд тусгай чипсетийг зохион бүтээгчид мөн замаар замнасан. Навигацийн чипсетийн үйлдвэрлэлээр зах зээлд тэргүүлж байгаа америкийн нэрд гарсан «Коал ком» ГЛОНАСС-Жи-ПИ-ЭС-ын хамтарсан боловсруулалтын  тухай мэдэгдлээ. Эдгээр хоёр системийг  өндөр өргөрөгт  хүнд бэрх нөхцөлд хийх туршилт хоёр системийн хүлээн авагчид илүү сайн гэдэг саналыг бататгана» гэв. Оросын аялагчид бүтэн хагас сарын дараа Хойд туйлд хүрнэ. Тэд НҮБ-аас зохион байгуулсан олон улсын арга хэмжээнд оролцогчидтой уулзаж, хойч үеийнхэнд зориулсан илгээлт бүхий  бортого далайн ёроолд буулгана. Дараа нь манай гаригийн Хойд соронзон туйл байдаг канадын Резолют Бей сууринд хүрнэ. «Туйлын цагариг» экспедицийн гишүүд  Европ Америкийг холбох шинэ замыг урьд өмнө эрсэн анхлан зам тавигчдын замаар дахин явна. 2002 онд хэрэгжүүлж эхлэсэн төсөл дөрвөн үе шаттай бөгөөд аялагчид Хойд Мөсөн далайгаар хүрээлэгдсэн эх газрын хаяагаар явна. Эхний хоёр үе Оросын эрэг хавийн нутгийг давсан. 2-р сард эхлээд 6-р сарыг дуустал үргэлжлэх энэ удаагийн гуравдах үеийн явцад аялагчид туйлыг дамжин канадын Резолют Бей  сууринд хүрэх юм.  2014 онд «Туйлын цагариг» экспедицийн гишүүд  Канадын эрэг хавийн нутгаар явж Берингов хоолойг дамжин Чукоткод хүрч үйл ажиллагаагаа дуусгах юм.