Курилын арлууд эсвэл улс-төрийн карьер. Японы сайд нарын кабинетын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Юкио Эданогийн өмнө эдгээр хоёр сонголт тулгараад байгаа бололтой. Бямба гаригт тэр Орос улстай маргалдаад байгаа Өмнөд Курилын цуваа арлуудыг дурангаар харан зогссон. Орос улсын нутаг дэвсгэрийн үзэсгэлэнт газруудыг нэр хүнд нь навс буурсан кабинетынхаа үйл ажиллагааны үеэр харж байгаа нь энэ. Юкио Эданогийн нэр хүнд буурчээ. Хамгийн сүүлийн санал асуулгын дүнгээр япончуудын 60 хувь нь одоогийн засгийн газрын үйл ажиллагааг гадаад болон дотоод бодлогодоо алдаа гаргасны нь төлөө  дэмжихгүй байгаа ажээ.  Ингэхдээ тэдгээрийн 70-ээс дээш хувь нь сайд нарын кабинет Орос улстай «хойд нутгийн» талаар яриа, хэлэлцээ хийж байгаад сэтгэл дундуур байна. Японд оросын дөрвөн арлыг «хойд нутаг» гэж нэрлэдэг. Тэдгээрийг дээрээс нь, дараа нь Хоккайдо арлаас  дурангаар   харна гэдэг бол либерал сөрөг хүчнийхний өсөн нэмэгдэж байгаа шүүмжлэлтэй холбоотой юм. Тэдгээр нь одоогийн засгийн эрхийг барьж буй намыг төдийлөн эх оронч биш байна хэмээн буруутгаж байна - гэж  улс төрч Василий Михеев сануулж байна. Тэдгээр арлуудын сэдэв Японы хувьд юуны өмнө дотоод  улс-төрийн чанартай юм. Засгийн эрх барьж байсан  нэг ч Ерөнхий сайд Курилыг тойрсон нөхцөл байдлыг түрэмгийлэлгүйгээр хүлээн авч чадахгуй, тэр тусмаа Орос улстай энэ асуудлыг тойроод хэрүүл маргаан хурцдаж байгаа өнөө үед. Эс ингэвэл сөрөг хүчнийхэн түүнийг идчихнэ шүү дээ. Өнгөрсөн жилийн 12-р сард маргаантай нутаг дэвсгэрийг  японы ГХЯ-ны сайд Седзи Маэхара явж үзсэн. Үүнийг одоо Ерөнхий сайд Наото Кан хийх бодолтой байгаа аж. Ингэхдээ энэ бүгдийн цаана Орос улсыг ямар нэгэн байдлаар  чадчих санаатай байдаг. Москва дипломат ёсыг баримтлан Токиог зайнаас, өөрийн нутгаасаа  япончуудыг оросын цуваа арлын үзэсгэлэнт сайхан газраар аялахыг зөвшөөрсөн. Японы засгийн газрын кабинетын хоёрдахь хүний Өмнөд Курилийн цуваа арлуудад хийсэн үзлэг нь цөхрөнгөө барсан хүний арга гэлтэй. Орос улс Япон, Хятад, Солонгосын  бизнесийн хүрээнийхэнд энэ газар зам, боомт, онгоцны буудал барьж байгуулан, загасны аж ахуйг хөгжүүлэн, жуулчлалын салбарт   хамтран ажиллахыг  уриалсан. Гэтэл Токио Орос улсын энэ нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулагчдыг урьсанд туйлын хөндүүр хүлээж авсан. Гэсэн хэдий ч Япон янз бүрийн демарш болон дипломат шугамаас хашгирахаас өөр өөр арга чарга байхгуй нь тодорхой. Тэдэнд оросын нутаг дэвсгэр дээр гадаадын хувийн компаниудад арилжааны төсөл хэрэгжүүлэхэд нь хориг тавих ямарч үндэслэл үгүй. Японд эдгээр асуудлуудад ул суурьтай хандах нь зөв зүйтэй болов уу гэж улс төр судлаач Алексей Воскресенский үзэж байна. Дэлхийн II дайна дүнд алдасан газар нутгаа минийх гээд зарлаад байгаа нь хамгийн ирээдүйгүй зүйл. Өмнөд Курилын арлууд бол Орос улсад японы Квантуны армийг бут цохисны дараа олгогдсон. Ийм учраас тэдний байр суурь хэрэгжих боломжгүй юм. Яагаад гэвэл Дэлхийн хоёрдугаар дайны дүн маргаангүй үнэн юм. Тэдгээр нь олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд баталгаажигдсан байдаг.