Орос улсын хууль хяналтын байгууллагууд дээд албан тушаалтан, нэртэй бизнесменүүдийг албан тушаалаа урвуулан ашигласан болон хээл хахууль, залилангийн хэрэгт холбогдуулан шалгаад байна. Энэ нь тус улсын хээл хахуулийн эсрэг бодлого эрс  идэвхжсэнийг гэрчилж байна.  Хамгийн дуулиантай хээл хахуулийн хэрэг бол өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн  Москва орчмын нууц Казиногийн сүлжээ юм. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар нууц бизнесийн эзэн Иван Назаров  / шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа / Москва мужийн прокурорын газартай нарийн холбоотой байсан бөгөөд прокурорын ажилтнууд түүний «их гүрний» амар амгалан байдлыг хамгаалж иржээ. Прокурорууд энэ дуулиант хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн. Уг хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Александр Игнатенкотой холбоотой  Москва мужийн прокурорын нэгдүгээр орлогч албан ажлын хяналт шалгалттай холбогдуулан эрхэлсэн ажлаасаа чөлөөлөгдсөн байна. ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас нууц тоглоомын газартай нэр холбогдсон бүх ажилтнуудыг шалган тогтоосон байна. Хууль хяналтын газар нь мужийн прокурорын газрыг казиногийн эзний мөнгөөр гадаадад үнэтэй аялалд явж байсныг тогтоогоод байна. Түүнчлэн Москва орчмын нэгэн дүүргийн даргын туслалцаатайгаар мөрдөгдөж буй хууль дүрмийг бүдүүлгээр зөрчин хахууль өгч их хэмжээний газар авч, хувийн коттеджи, гараж зэргийг барьжээ. Мөрдөн байцаагчид дээрх хүмүүстэй холбогдолтой мэдээ, мэдээлэл цуглуулсаар байна. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Дотоодыг Хамгаалах яам Елена Батурина  буюу Москва хотын экс мэр Юрий Лужковын  эхнэрийн  «Интеко» компаний үйл ажиллагаатай нарийн танилцлаа. Шалгалтын явцад “Банк Москвы” банкны  ажилтнууд «Интеко»-той холбоотой “Премьер Эстейт” фирмтэй хамтран  Москва хотын Захиргаанаас залилангийн чанартай хагас тэрбум долларын зээл авсан байдаг. Эцсийн дүнд эдгээр мөнгө «үлгэрт гэрдагийн нэгэн адилаар» Елена Батуринагийн дансанд яагаад ч юм бэ орсон байв. Одоо мөрдөн байцаагчид дээрх мөнгийг зориулалтын бусаар ашигласан гэдгийг шалган тогтоож байна. Москвагийн Засгийн газар Захиргааны нөөц мөнгийг ашигласан нь ганц Батурина ч биш аж. Одоо ажиллаж буй тус хотын ЗГ-ын түшмэлүүдэд олон асуултууд гарч ирж байна. Хэрвээ  энэ нь системийн түүх бол түүнийг системтэй шийдвэрлэх нь зүйтэй. Ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлэхдээ хээл хахуультай тэмцэхдээ тэр системтэй нь, залилангийн схемтэй нь, улсын эд хөрөнгө шамшигдуулж байгаатай нь тэмцэх ёстой  гэсэн тул эдгээртэй тууштай тэмцэх явдал зүй ёсоор урган гарч байна. Тэдгээрийн дансыг ард түмэнд ил тод болгох хэрэгтэй. Хээл хахуулийн эсрэг дуу хоолой зөвхөн нийслэл Москвад төдийгүй оросын алслагдсан нутгаас ирж буйг тэмдэглэх нь зүйтэй. Жишээ нь: Приморье хотод хэсэг өндөр албан тушаалтан болон бизнесменүүдийн залилан хийж, хууль бусаар олсон мөнгийг угаан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүх хурал болсон.  Гэмт хэрэгтнүүд  2004-2007 он улсын данстай Владивостокийн төвд болон амралт-сувиллын бүсэд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч байжээ. Тэдгээрийн зарим нь түүхийн үнэт дурсгал бөгөөд, үнэлж барашгүй юм. Тодорхой хугацаа өнгөрсний  дараа дээрх объектууд өнөөх хүмүүсийн юм уу, тэдний ойрын хүмүүсийн эд хөрөнгө болж хувирч байжээ. Дээрх схем нь улсад 20 сая долларын хохирол учруулсан байна. Эдгээр дуулиант хэргүүд нь Орос улс авилгачидтай тууштай тэмцэхээр шийдвэрлэснийг гэрчилнэ. Оросын нийгэм авилгын эсрэг тэмцлийг зөвхөн тунхаглаад зогссонгүй бүрэн дүүрэн хэрэгжүүлж буйгаа дэлхий Нийтэд ийнхүү харуулж байна.