Краснодарын шинжлэх ухаан-спортын «900 өдөр - Дэлхийн галын цагриг» экспедиц дэлхийг тойрохоор Москвагаас Аляска руу гарлаа. Энэ бол тэдний онгоцоор туулах цорын ганц хэсэг бөгөөд, тэднийг 2013 онд буцаж ирэхэд мэдээж хэрэг онгоцоор тосч авна. 2,5 жилийн хугацаанд тус экспедиц нь Номхон далайн сөнөсөн галт уулын бүсээр явахдаа АНУ, Канад, Мексик, Гватемала, Сальвадор, Никарагуа, Коста-Рика, Панам, Колумб, Эквадор, Перу, Чили, Аргентин, Антарктид, Шинэ Зеланд, Австрали, Индонез, Филиппин, Япон  болон Оросын галт уулын оройд гарна. Экспедиц 60 хоног бие даан Антарктидад байх болно. Ингэхдээ  тэд өөрсдийн хоол хүнс болон багаж хэрэгсэлийг авч яваа аж. Ихэнх газар тэд явганаар явах бөгөөд нийт тэдний туулах замын урт 69 мянган км юм.