Ливийн хэв журам тогтоогчид болон сөрөг хүчнийхний  хооронд 3 хоног болсон мөргөлдөөний дүнд дор хаяж 84 хүн золиос болоод байна гэж олон улсын хүний эрхийн Нuman Rights Watch байгууллагаас мэдэгдэв. 2-р сарын 18-нд босогчид Бенгази хотын шоронг эзлэн авч, хоригдлуудыг гаргасан байна. Самуун дэгдээгсэд радиостанцыг устгаж, полицын хэсгийг бут цохижээ. Түүний дараа хотод цэргүүд орж ирсэн бөгөөд танкаар хүч нэмжээ. Ливи дахь Засгийн эрхийн тэмцэл нь Тунис, Египтийн засгийн эрх солигдсоны дараа эхэлсэн юм. Эсэргүүцэгчид улс орныг 40 гаруй жил удирдаж байгаа Муамара Каддафийг огцрохыг шаардаж байгаа юм. Эрх барьж байгаа намынхаа үйл ажлыг буруушаан одоогийн дэглэмийг шүүмжилж Алжир, Йемень, Бахрейн болон Жибути зэрэгт эсэргүүцлийн жагсаал явагдаж байна.