Москвад Вашингтон Кабул хоёрын америкийн цэргийн баазыг Афганистаны нутаг дэвсгэр дээр байрлуулах тухай яриа, хэлэлцээг буруушааж байна. 2-р сарын 18-нд тараасан Оросын ГЯЯ ны Мэдэгдэлд саяхныг хүртэл Вашингтон нь америкийн зэвсэгт хүчин 2014 оны эцсээр гарган, харин аюулгүй байдлын хариуцлагыг афганы хүчнийхэнд шилжүүлнэ гэж батлаж байсныг сануулжээ. АНУ-ын Афганистанд бат бэх суурьших зорилго нь Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон АНУ-ийн ерөнхийлөгч Барак Обама хоёрын хамтарсан мэдэгдэлд дурьдсан Афганистан улсыг төвийг сахисан улс орон болохыг харахыг хүсч байгаатай тэрсэлдэж байгаа аж.