Орос улс Израилийг хамтын нийгэмлэгийн шаардлагыг биелүүлэн палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр суурьшах үйл ажиллагаа явуулахаа зогсоохыг шаардаж байна. Энэ тухай өнгөрсөн баасан гаригт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Дипломатын ярьснаар Тель-Авивын үйл ажиллагаа нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа төдийгүй палестин-израилийн яриа, хэлэлцээг сэргээхэд саад тотгор болж байгаа аж. Үүний өмнө АНУ-ын төлөөлөгчид НҮБ-ын АЗ-ийн  палестины эзлэгдсэн нутаг дэсвгэр дээр еврей иргэд барилга байгууламж байрьж байгааг эсэргүүцсэн тогтоолын төсөлд  хориг тавьсан юм. 2-р сарын 18-ны өдөр болсон санал хураалтаар америкийн төлөөлөгч дээрх баримт бичгийн эсрэг байсан бөгөөд, бусад гишүүд баримт бичгийн төслийг хэвээр нь батлав.