Парисын «Их – 20» - ийн сангийн сайд нарын хэлэлцэж байгаа хурц асуудлуудын нэг бол валютын нөөцийн хэмжээ болон ханшны асуудал юм. Оросын Сангийн дэд сайд Дмитрий Панкины хэлсэнчлэн хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт огт өөр тул нөөцийн хэмжээг нэг түвшинд аваачих нь зүйд нийцэхгүй юм. Тэрээр 2-р сарын 18-нд “Их – 20”  гол уулзалтын нээлтийн ажиллагааны өмнө  БРИКС-ийн гишүүн орнуудын  / Орос, Бразиль, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк/ бодол саналыг илэрхийлэв. Өмнөд Африкийн улс анх удаагаа өсч байгаа эдийн засагтай орнуудын клубт нэгдэв.