Ойрх-Дорнодын улс орнуудын улс-төрийн дотоод асуудлуудад оролцохын эсрэг байгаагаа анхааруулав. Оросын ГЯЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич Бахрейн, Йемень болон Ливийн үйл явдлуудад тайлбар өгөхдөө Оросын эрх баригчид «эдгээр улс орнуудад төдийгүй нийт арабын ертөнцид  болж буй үйл явдлуудыг анхааралтай ажиглаж байна» гэж мэдэгдэв. Ингэхдээ тэр Ойрх-Дорнодыг  оросын ард түмэнтэй чин сэтгэлийн болон найрамдалт харилцаа холбоотой бүс нутаг юм гэж нэрлэв. Орос улс нь арабын улс орнуудыг нийт иргэдийнхээ ашиг сонирхолын үүднээс уялдаатай улс төр, нийгэм-эдийн засгийн систем бүхий улсаар харахыг хүсч байна гэв. Нөгөөтэйгүүр, Орос улс нь тэдгээр улс орнуудад болж буй үйл явлуудад сэтгэл түгшиж байна. Тэрээр Ойрх-Дорнод болон Хойд Африкийг улс орныхоо амьдралыг хэвийн байдалд оруулахыг уриалж байна. «Чоно үүрээр» гэхчилэн улс орны хүнд нөхцөл байдлыг үл бүтэх хүмүүс ашиглавал, ард түмний эрх ашиг хохирч мэднэ.