«Оросын Дакар» гэгдсэн «Торгоны зам -2011» олон улсын уралдаанд оролцогчдыг бүртгэж эхэллээ. Москва-Сочи чиглэлээр замаар явагдах уралдаан 7-р сарын 10-нд Улаан талбайгаас  эхлээд 16-нд  Красная Полянад дуусна.Манай гаригийн шилдэгүүд «Дакар» зэрэглэлийн «Торгоны зам» уралдаанд оролцдог. Тэд онцгой нөхцөлд саад бэрхшээлийг даван туулж, үл  мэдэх газар нутгийг өөртөө нээж, уралдаан явагдах газар нутагт  оршин суудаг  ард түмэн түүний  хэл соёл, газар зүй, түүхтэй танилцдаг. «Дакар», «Тур де Франс» уралдааныг зохион байгуулдаг францын ASO компани оросын уралдааны түнш боллоо. Эртний жингийн замаар явагдах уралдаан урьд  нь 9-р сард болж байсан. Гэвч  намрын анхны сард маш олон уралдаан болдог. Иймээс «Торгоны зам» уралдааныг 7-р сард явуулахаар шийдсэн нь оролцогчдод тохиромжтой гэж төслийн удирдагч, «Дакар» уралдаанд арван удаа түрүүлсэн «КамАЗ» багийн дасгалжуулагч Семён Якубов хэлээд «Торгоны зам» уралдаанд оролцохыг хүссэн хүмүүсийн тоо олширч байна. Энэ онд оролцогчдын тоо бүтэн хагас дахин нэмэгдэнэ гэж үзэж байна. Ачааны машины уралдаанд MAN, De Rooy, Tatra зэрэг тэргүүлэх баг оролцоно гэж  хэлж болно. Мэдээжээр МАЗ,КамАЗ  оролцож, найман ачааны машинаа уралдуулна» гэв. Ралли уралдааны дэлхийн аврага Леонид Новицкий багийн бүрэлдэхүүнд нь орсон BMW X Raid бас оролцох бололтой. «Торгоны зам» уралдааныг 2014 оны өвлийн Олимпид зориулсан болохоор наадмын нийслэл Сочи хотод барианд орно. «Торгоны зам-2011» уралдааны замыг бүр өнгөрсөн оны намар тавьж эхлэсэн гэж төслийн гүйцэтгэх захирал Сергей Гиря мэдээлээд «Нийт 10 хүнтэй гурван бригад 8 автомашинаар уралдааны шинэ зам тавьж эхлэсэн. Ажил 4,5,6-р сард үргэлжилж, Олон улсын автомашины холбооны төлөөлөгчид, дэлхийн тэргүүлэх шинжээчдийн шалгалтаар дуусах юм. Тэд мөн замыг 6-р сарын сүүлээр буюу 7-р сарын эхээр хүлээж авна. Бид уралдааныг улам сонирхолтой болгох талаар бүхнийг хийсэн. 2010 онд уралдах зам бэлэг тэмдэг төдий 2014 км урт байсан бол энэ оны уралдааных бараг 2800 км байна. Нийт урт нь 4000 км-рт ойртоно» гэв. «Торгоны зам» уралдаан энэ онд гуравдахь удаагаа явагдана. Анхны уралдаан хоёр жилийн өмнө Казаньд гараагаа  эхэлсэн. КамАЗ-ын Фирдаус Кабировын баг  Орос-Казахстан-Туркмены 4300 км урт замыг бусдаас түрүүн туулсан билээ.  Мөн «КамАЗ-мастер» багийн  гишүүн залуу жолооч Эдуард Николаевын  баг 2010 онд Санкт-Петербург-Сочи чиглэлээр явагдсан 2 дахь уралдаанд түрүүлжээ.