Орос Улсын “Яндекс” болон “Касперскийн Лаборатор” хоёр компани нь АНУ-ын Fast Company сэтгүүлийн хийсэн судалгаагаар дэлхийн шинэтгэлийн компаниудын “ТОП-50” багтжээ. “Яндекс” Оросын хайлтын компани рейтингийн  26-д оржээ. Сэтгүүлийн төлөөлөгчдийн тайлбарлаж буйгаар , Яндекс нь дэлхийд нэртэй “Google”тэй өрсөлдөхүйд төдийлөн олон бус компаниудын нэг юм. Сонирхуулахад жагсаалтын 6 мөрөнд “Google” бичигдсэн байна. “Яндекс” компаний хэвлэлийн нарийн бичгийн дарга Очир Манжиковын бодлоор бол тус компаний эзэлж буй байр суурь нь түүний лидер статус, хурд болон шинэ санааг нэвтрүүлэхтэй холбоотой аж. «Өнгөрсөн жилийн 5-р сард Яндекс.com  дэлхийн интернетээр тарсан. Нийгэмийн төрөл бүрийн сүлжээнүүдтэй хамтран ажиллах болсон. Жишээ нь: “Фейсбук”, “ В Контакте” зэрэг. Нилээд хэдэн төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн. Энэ бүхэн нь эцсийн дүнд манай хайлтын чанарт нөлөөлсөн. Ингэснээр манай зах зээлд ч сайхан өөрчлөлтүүд гарсан. Оросын зах зээл дээрх манай Яндексын хувь 64,4 байгаа. Бидний тухай зөвхөн Орост төдийгүй АНУ ч ярьдаг, мэддэгт бид баяртай байдаг. Мэдээж хэрэг ийм нөлөө бүхий рейтингэд оросын хоёр ч компани орсонд их таатай байгаа. Манай Яндексын дараа, зургаан нэрийн дор 32-т “Касперскийн Лаборатор орсон» гэж Очир Манжиков хэллээ. “ТОП-50” шинэтгэлийн компаниудын жагсаалтанд орсон  тэдгээр компаниуд шинээр бүтээгдэхүүн бий болгохдоо өвөрмөц хандаж байдаг аж. Тэдний мэргэжилтнүүд нь ердийн үзэл баримтлалаас татгалзаад зогсохгуй эрсдэл ч хүлээж чадах чадвартай хүмүүс юм. Харин ийм чанар зөвхөн зригтой хүмүүст л байдаг аж. Касперский Лаборатор нь хакерын сүйрлээс вирусны кодыг судлах хүртэл  оросын компьютерын суут хүмүүсийг соронзон мэт татдаг байна. Интернет-технологийн төвийн  тэргүүлэгч Урьан Парфентьевын үзэж буйгаар энэ нь дэлхийн Орос улсад, болон түүний боломжид хандах цаашдаа хандлагыг өөрчлөхөд хүргэнэ гэнэ. Тэр хэлэхдээ: « «Оросын шинэтгэлийн компаниудад олон улсын рейтингэд байх нь мэдээж хэрэг хүндтэй байр суурь. Яагаад гэвэл, хөгжилтэй олон орнуудад Орос улсыг зөвхөн хийн хоолойтой орон л гэж ойлгодог. Харин оросын талаас  IT гийн хөгжлийн тухай ярих юм бол , ердөө хакеруудын тухай л ярьдаг. Иймээс ийм жагсаалтанд орно гэдэг бол оросын компаниудыг дэлхийн хэмжээнд ур чадвар, хөгжил,  мэргэжлийнх нь хувьд үнэлж байна гэсэн үг юм. Энэ нь тэдгээр компаниудын статуст нөлөөлөөд зогсохгуй Орос улсын нэр дэлхийн давцан дээр өсч байна гэсэн үг юм» гэлээ. Мэдээж хэрэг рейтинг бол амжилтын үзүүлэлт биш л дээ. Энэ жил жагсаалтанд орсон компаниуд ирэх жил хасагдаж ч болох. Харин Яндекс , Касперскийн Лаборатор  Майкрософт, Киско, Самсунгийг гүйцэд түрүүлэхийн зэрэгцээ хаашаа явж байгаагаа мэддэг компаниуд.