Орос улс Ази-Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын шинэ уран барилга барих нь зүйтэй юм гэж үзэж байна. Энэ тухай Оросын ГХЯ-ны  Ази-Номхон далайн хамтын ажиллагааны удирдалагын газрын захирал  Бахтер Хакимов ийнхүү мэдэгдэв. Тэр Делид болсон  Азийн Аюулгүй байдал сэдэвт олон улсын бага хурал дээр үг хэлсэн юм. Энэ сэдвийг манай тоймч Георгий Ванецов үргэлжлүүлнэ.  Бид Азийн тухай ярихдаа юуны өмнө энэ тивийн эдийн засгийн нүсэр их дэвшилтийг анхааралдаа авдаг. Хоёр том бүс нутаг- Хятад, Энэтхэг. Эдгээр хоёр орон нь эдийн засгийн маш их  хурдацтай хөгжиж байгаа. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2050 онд Азийн гурван орон – Орос, Хятад, Энэтхэг улсын эдийн засаг нийлээд дэлхийн хамгийн хөгжилтэй “Их долоо”гийн эдийн засгийг дэвж гарна. Ази тив нь манай гаригийн дэлхийн эдийн засгийн төв болж байна. Нөгөөтэйгүүр Ази нь хамгийн сөргөлдөөнтэй бүс нутаг болоод байна. Энэтхэг-пакистаны харилцааны хурцадмал байдал, Хятад Япон хоёр Сенкаку арлын маргаан, Токиогийн Курилийн цуваа арлуудын санаархал, япон-солонгосын нутаг дэвсгэрийн асуудал, Афганистаны дайн болон бусад шийдэгдээгүй асуудлууд ч  байдлыг хурцадгаж мэдэх юм. Азийн орнуудад заналхийлж буй бусад асуудлуудын дотор терроризм, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх аюул, далайн дээрэм болон зэвсгийн наймаа орж байгаа юм.  "Ингэхдээ Азийн улс орнууд нь Европын орнуудаас ялгаатай нь өөрийн аюулгүй байдлыг хамгаалах байгууллага үгүй, тухайлбал,  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага  Европт байх жишээтэй " гэж Ази-Номхон далайн бүс нутгийн шинжээч Аджар Куртов тэмдэглэв. Ази бол Европ биш. Энэ тив дэвсгэрт улс орон өөр хоорондоо түүхэн туршлагаараа, шашны онцлогоороо, эдийн  засгийн өсөлтөөрөө, хүн амын суурьшлаараа болон бусад олон үзүүлэлтүүдээр тэс өөр байдаг. Тиймээс ямар нэг нэгдсэн  байгууллага байгуулах гэдэг бол , жишээ нь тэр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага ч гэдэг юм уу,  тийм ижил төрлийн байгууллага ббайгуулж, Ази-Номхон далайн бүс нутагт сөргөлдөөнийг дарна гэдэг бол нилээд хүнд хэцүү л дээ. Харин Шанхайн хамтын ажиллагааны байгууллага  нь эгнээндээ азийн томоохон гүрнүүдийг  багтаасан төдийгүй , Орос, Хятад болон байнгын гишүүнээр   Азийн дөрвөн  орон ордог, түүнчлэн  Энэтхэг, Пакистан –ажиглагчаар оролцдогийн хувьд дээрх амаргүй  үүргийг үүрч чадах юм.  Делид  болсон олон улсын бага хуралд оролцогсод Азид нэгэнт  бий болсон бүтцийг дэмжихийг уриалсан билээ. Энэ байгууллага нь Азид тогтвортой,  аюулгүй байдал бий болгоход их хариуцлага  хүлээж   чадах юм. ШХАБ нь сүүлийн жилүүдэд Азийн улс төрийн татах хүч болж хувираад байгаа. ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болохоор тус бүс нутгийн тэргүүлэх зэргийн орнууд : Энэтхэг, Пакистан, Афганистан, Иран болон бусад улс орнууд мэдүүлээд байгаа аж. ШХАБ нь Ази тивд аюулгүй байдлыг тогтооход болон терроризм, мансууруулах бодистой тэмцэхэд үр ашигтай хэрэгсэл болж чадна. Терроризмын эсрэг тэмцэл нь бүр эхнээсээ гол цөм нь болж ирсэн юм. Тус байгууллагын анхны баримт бичгүүд дотор терроризм, сеппаратизм болон экстремизмтэй тэмцэх Конвенц  зүй ёсоор ордог аж. ШХАБ нь байгуулагдсан цагаасаа хойш түүний гишүүн орнуудад  хэдэн зуун халдлагыг урьдчилан сэргийлэн, хэдэн арван террорист бүлгэмийн толгойлогчид  баригдав. 2003 оноос ШХАБ-ын  хүрээнд олон улсын терроризмтэй тэмцэх сургуулилтуудыг хамтран явуулж байна.