Загасчдын “Аметист” усан онгоцны эрэл хайгуул үргэлжилсээр байна. Агнуурын тэнгист аврагчид нийт 32 мянган миль усан замыг самнажээ. Онгоц ч үгүй, ямар нэгэн ул мөр ч үгүй, сүйрлийн шинж тэмдэгч үгүйд аврагчид мухардацгааж байна. Онгоцнд явсан 23 загасчдын хувь заяа тодорхой бус. Өнөөдөр МИ-8 болон, Ил-38, Ан-72 онгоцоор эрлийн ажлыг үргэлжлүүлж байна.Тэнгист аврах ажлыг хилийн цэргийн харуулын “Анадырь” усан онгоц удирдаж байна. “Аметист” нь 2-р сарын 10-нд сураггүй алга болсон юм. 2-р сарын 11-нд дээрх онгоцны байгаа газраас мэдээ ирж байсан бөгөөд уг онгоцноос сүйрлийн дохио ирээгүй байна. Онгоц алга болсны маргааш өдрөөс бүрэн хэмжээний эрлийн ажлыг зохион явуулжээ.