Орос улсын Загасны аж ахуйн Холбооны агентлагийн тэргүүн Андрей Крайний Япон улсыг Өмнөд Курилд хамтран ажиллахыг уриалав. Тэрээр эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг нутаг дэвсгэрийн тухай яриа хэлэлцээнээс ангид үзэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Крайний ярихдаа, хятадын нэгэн фирмтэй Өмнөд Курилын Кунашир арал дээр хамтарч ажиллахаар тохиролцоод байгаа гэж хэлэв. Түүнчлэн ӨмнөдСолонгосын талтай ч мөн хамтран ажиллах саналууд ирж байгаа талаар ярьлаа. Токио Өмнөд Курилын цуваа арлуудыг өөрийн нутаг дэвсгэр гэж үзэн, эдийн засгийн төслүүдийг хэрэгжүүлэхэд эсрэг байр суурьтай байгаа юм. Гэсэн хэдий ч 2-р сарын 11, 12 нд Москвад Японы Гадаад Явдлын яамны сайд Сейдзи Маэхара арлууд дээр хамтарсан аж ахуйн үйл ажиллагааг явуулахад зөвлөгөө авах нь зүйтэй гэдгээ мэдэгдсэн юм.