АНУ Ираны бас нэгэн банкинд эдийн засгийн нэг талын  хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Энэ нь  Ираны “Рефах” банк юм. Энэ тухай 2-р сарын 17-нд АНУ-ын санхүүгийн яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Тэдний мэдээлсэнээр тус банк нь Ираны Батлан хамгаалах яамны салбарт үндэсний баллистик пуужингийн хөтөлбөрийг болон онгоцны үйлдвэрийн улсын компанид санхүүгийн үйлчилгээ явуулжээ.  Ираны эрх баригчид нь “Рефах” банкаар дамжуулан сая сая долларын арилжаа хийсэн бөгөөд тухайлбал, “пуужингийн зэвсэглэл болон танк” худалдан авч, цэргийн зэвсэгт хүчний хэрэгцээний үйлчилгээ, усан доорхи цэргийн флотыг санхүүжүүлж байжээ. Одоогийн байдлаар АНУ Ираны 20 банкинд эдийн засгийн хориг тавиад байгаа юм. Бодит амьдрал дээр “хар дансанд” орсон банкууд хувь хүн болон хуулийн этгээдтэй харилцах эрхгүй болдог байна. Тэдгээр банкны активууд АНУ-ын санхүүгийн системд илрэх тохиолдолд дансыг шууд хүчингүй болгодог байна.