2-р сарын 17-нд москвагийн тэнгэрт туршисан пуужингийн буудлага үүнийг баталлаа. Онцгой гипердууны хурдтай  буюу секундэд 550 метрийн зайд хурдлах байг тус техник төвөггүй устгажээ. Цаашид шинэ техникийг шалгах явцад буудлагын үеэр дуунаас хурдан болон баллистик байг тус тус  тавьж байх юм. Хамгийн сүүлийн үеийн С -400 “Триумф” пуужингийн систем нь пуужин- их бууны анги хороонуудад нийлүүлэгдэх бөгөөд Алс-Дорнодод байрлуулах юм. Энэ тухай өнөөдөр  Агаарын болон сансарын хамгаалалтын стратегийн шуурхай командлалын командлагч генерал Валерий Иванов мэдэгджээ.