”Сколково” шинэтгэлийн төв нь швейцарийн “Технопарк Цюрих"-ийн” шинжээчидтэй хамтран  ажиллана. Ингэснээр 30 гаруй компанийг нэгтгэсэн сколковын төсөл техникийн хөгжлийн хөрөнгө оруулалтын зах зээлийн тэргүүлэгчдын нэгтэй түншлэхээр боллоо. Швейцарийн мэргэжилтнүүд шинэ технологийг нэвтрүүлэх арилжааны системийг байгуулахаар зорьж байна.  АНУ, Израиль болон бусад орнуудын шилдэг технологитой танилцсаны үр дүнд Цюрихийн энэ загвар шалгарчээ. Ингэхдээ зөвхөн Цюрихийн технопарк тавигдаж буй гол шаардлагуудыг хангасан байв. Оросын шинжээчдийн үзсэнээр  “Технопарк Цюрих” нь дэлхийн хамгийн олон компаниудын санхүүг татаж чаджээ. “Сколково”-гийн боловсрол,судалгаа шинжилгээ, арилжааны төвийн Ерөнхий захирал Олег Алексеев хэлэхдээ: “Технопарк Цюрих” бол Европ дахь хамгийн амжилттай ажиллаж буй төвүүдийн нэг юм. Эдгээр байгууллагын гол зорилго нь компаниудыг үйл ажиллагааных нь эхний болон дунд үе  дээр нь дэмжихэд оршдог. Өөрсдийн үйлчлүүлэгчиддээ төрөл бүрийн үйлчилгээг  санал болгодог. Эдгээр нь хүмүүс хийж буй үндсэн шинэтгэлийн үйл ажиллагаан дээр төвлөрхөд чиглэгдсэн байдаг» гэлээ. Швейцарьтай хийсэн хэлэлцээр нь дэлхийд зөвшөөрөгдсөн олон практик үйл ажиллагааг нэвтрүүлэх боломж олгож байна. Жишээ нь: анхан шатны хөрөнгө оруулалтын хүрээнд хамтран ажиллах.  Өнөөдрийн байдлаар хамтын ажиллагааны 5 төрлийг сонгоод байна. Энэ нь сансар судлал, цөмийн технологи, IT , телекоммуникаци болон биотехнологийн салбарт хамтран  ажиллах зэрэг юм.  Онцгой анхаарал  татсан стартапыг хөгжүүлэхэд чиглэгдэх болно гэж Олег Алексеев цохон тэмдэглэв. «Стартап нь үндсэндээ нилээд хэдэн хүнээс эхлэнэ. Тиймээс хэдэн арван хүнээс эхлээд, дараа нь компаний түвшинд, хэрэв бүх юм амжилттай сайн болвол зах зээлийн хэмжээнд очно гэсэн үг. Сколково тэдэнд шаардлагатай санхүүжилтйиг нь өгнө, энэ нь тэдний зохион бүтээсэн тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд нь шүү дээ» гэж Олег Алексеев хэллээ. Гадаадын нэр хүндтэй олон  компаниуд  Сколковод анхаарлаа  хандуулсаар байна. Одоогийн байдлаар шинэтгэлийн төвийн түншээр дэлхийд нэртэй IT  болон технологийн хаан, Nokia, Siemens, Microsoft элсэн ороод байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ жагсаалт өргөжин тэлэх нь дамжиггүй юм.