Сибирийн Омск хотын  иргэн Анатолий Коненко цайны хоёрхон халбага ус багтах дэлхийн хамгийн жижиг аквариумыг бүтээжээ. 30х24х14 мм хэмжээт  дөрвөлжин шилд 10 мл ус багтана. Дотроо жижиг амьд загас, элс, өнгө өнгийн жижиг чулуу, замагтай. Түүнээс гадна жижиг аквариум ус цэвэрлэх шүүртэй. Энэ хосгүй бүтээлийг хийхэд хоёр долоо хоног шаардагджээ. Анатолий Коненко яг 30 жил хамгийн бага хэмжээтэй бүтээл зохиож, сибирийн ийм анхны дархан болжээ. Тутрага, намуу цэцгийн үр, хүний ширхэг үсэнд дээр бичих технологи болон бичил багажийг зохиосон байна. Хүү нь бяцхан эдлэл хийхийг бас сонирхов. Тэд жижиг аквариумыг хоёулаа хийжээ. «Хүү маань загас үржүүлж байна.Эдгээр загасанд  жижиг аквариум хийхээр шийдэж, дэлхийд хамгийн жижиг аквариум ямар хэмжээтэй байгааг мэдэхийг оролдлоо. Ийм 60 мл багтамжтай аквариум байдгийг  интернетээс мэдлээ. Түүнээс жижгийг хийхээр шийдэв. Тооцоо хийгээд 10 мл бүхий аквариум хийж болохыг тодруулсан» гэв. Жижиг аквариумдаа жижиг жараахай хийжээ. Энэ нь Анатолий Коненкогийн анхны амжилт биш. 2002 онд тууний зохиосон 1 ам миллиметрээс бага хэмжээтэй номыг Гиннесийн дээд амжилтын номд бүртгэжээ. Бичил номыг хэвлэлийн бүх технологийн дагуу  зохиосон юм. Дэлхийн хамгийн жижиг 6х3 хэмжээтэй хулганы хавх өнөө болтол түүний сүүлчийн ололт байсан билээ. Анатолий Коненког өөр хэд хэдэн бичил эдлэл нь алдаршуулжээ. Эдгээр нь дэвхрэгийн барьж буй хийл, зүүний сүвэгчэд багтах тэмээний жин, ширхэг үсэн дээр бичсэн цагаан толгой, тэмээлзгэний далавч дээрх амьтны хүрээлэн, Эйфелийн цамхагийн бичил загвар зэрэг билээ. Түүнчлэн Анатолий Коненко нохой бөөсөнд зүүх  хүзүүний чимэг сувс  бүтээжээ. Миний хувьд бичил миниатюр  сэтгэл санаагаа илдэрхийлэх арга болсон гэж сибирийн дархан хэлээд «Эргэн тойроны юм бүхнийг судлаж,уран аргаар бүтээж, сэтгэл санаагаа илэрхийлдэг. Энэ нь миний амьдрал, ажил төрөл юм. Оросын дархчуултай интернетээр харилцаж, шинэ бүтээлийг сонирхож байна. Харин шинэ шинэ бүтээлийг хэлэлцэж, үнэлгээ өгөхгүй. Бид өрсөлдөхгүй байна. Дархан бүр маш олон чиглэлээс өөртөд нь таарахыг сонгож авдаг. Ямар нэг сонин бүтээл хийсэн хүн Орост сууж байвал баярлаж байна. Тийм дархан цөөн. Тэдний улс орныхоо төлөө хийж бүтээсэн зүйлээр бахархаж байна» гэв.Анатолий Коненкогийн уран бүтээлийн үзэсгэлэн АНУ, Германи, Франц, Чех, Испани, Япон, Хятад улсуудад  гарчээ. Түүний бүтээлүүдийг дэлхийн олон музейд дэлгэн тавьсан хийгээд тэдгээрээс хувийн цуглуулга, номын сангуудад байдаг. Түүнчлэн  гайхамшигт бичил бүтээлүүд нь Орос, Солонгос, Белорус, Чех, Словени улсуудын ерөнхийлөгчдийн цуглуулгад хадгалагдаж байна. Харин  сибирийн дарханы бүтээсэн дэлхийн хамгийн жижиг аквариум хаана хадгалагдах нь одоогоор тодорхой бус байна.