Ази тив худалдааны хүрээнд  Европын Холбоо болон АНУ-ыг сориж байна. Япон, Энэтхэг хоёр улс чөлөөт худалдааны тухай хэлэлцээрт 2-р сарын 16-нд гарын үсэг зурав. ДНБ-ний хэмжээгээр дэлхийд гуравт орж байгаа улс болон  эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй азийн орон гаалийн саад тотгороос ангижирч байна. Энэтхэг улс Японоос нийлүүлэх бараа бүтээгдэхүүний 90 хувьд ногдуулсан  бүх татвар ба өөр бусад хязгаарлалтыг арван жилийн дотор хүчингүй болгоно. Автомашины эд анги, сэлбэг хэрэгсэл, цахилгаан техник, машин үйлдвэрлэх тоног төхөөрөмж тэдгээрийн дотор байна. Үүний хариуд хүнсний бүтээгдэхүүн, тэнгис далайн бүтээгдэхүүн, эмийн бэлдмэлийг оролцуулан  энэтхэгийн бүтээгдэхүүний 97 хувьд ногдуулсан бүх тарифийг арилгана. Япон улс гол төлөв Ази Номхон далайн бүс нутгийн 12 улстай чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулаад байна. Энэтхэг улс энэ үзүүлэлтээр одоогоор хоцорч байгаа боловч мөн бүс нутагт үйл ажиллагаа явуулж Хятад ба Зуун өмнөд Азийн улсуудын холбооны чөлөөт худалдааны  бүстэй хийх хэлэлцээнд ашиг сонирхолоо улам идэвхтэй  урагш ахиулах боломжтой  болох нь дамжиггүй. Өөрөөр хэлвэл  дэлхийн эдийн засгийн нэг хэсгийн хувьд чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх ерөнхий хандлагад итгэлтэй нийцэж байна гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үзэж байна. «Зуун Ази, Зуун Өмнөд Азид чөлөөт худалдааны бүсийг байгуулсан. Хятад улс ба Зуун Өмнөд Азийн улсуудын холбооны хооронд чөлөөт худалдааны том бүсийг байгуулж байна. Жишээ нь Ази-Өмнөд Америк далайг дамнасан бүс байгаа юм. Саад тотгор болсон татвар,элдэв хураамжийг үгүй болгосон нөхцөлд өрсөлдөх илүү чадвартай  эдийн засаг бат орших юм. Өөрөөр хэлвэл  эдийн засагтаа итгэж буй улсууд чөлөөт худалдааны бүсийг байгуулдаг. Жишээ нь үүнтэй холбогдуулан  Хятадыг дурдаж болно. Япон болон  дэлхийн хэрэглээний томоохон зах зээл болж байгаа Энэтхэг улсын хувьд  чөлөөт худалдааны бүс дэлхийн худалдаанд нэгдэхэд нь туслаж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн хөгжлийн төв Азид шилжсэн. Хятад Энэтхэг хоёр улс дэлхийн санхүүгийн хямралаас бусдаас түрүүн гарсан нь тохиолдлын хэрэг биш. Япон Өмнөд Солонгос зэрэг  улс санхүүгийн донсолгоог зөөлрүүлж,хямралд  ахин нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэн сэрэмжлэв. Энэ нь Ази тив ЕХ ба АНУ-ыг сориж байгааг харуулсан зөвхөн  ганц жишээ билээ. Хятад улс Грек,Испани улмаар Европын ерийн асуудлыг шийдвэрлэхэд туслаж, еврогийн ханшний бууралтаас сэрэмжлэхэд нааштай нөлөөлөв. . Азийн юуны түрүүнд хятадын эрч хүчээ авч буй эдийн засаг АНУ-д сорилт учруулсан» гэж Яков Бергер үзэж байна. «АНУ ямагт чөлөөт худалдааны төлөө байсан. Гэвч одоо Хятадтай валютын ханшний асуудлаар  арга буюу арцалдаж байна. Хятад улс  ажиллах хүчин, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болсон гэж үзсэнийг  Яков Бергер тэмдэглэлээ.Азийн эдийн засгийн интеграци бүс нутгийн хэтийн төлөвтэй валютын хувьд юанийн байр суурийг бэхжүүлэхэд Хятад улсад туслав. Энэтхэг ч БРИК бүлгийн гишүүн Бразили, Орос, Энэтхэг, Хятад  улсууд  худалдааны хүрээнд үндэсний валютаар төлбөр тооцоо хийх шийдвэр гаргасны ачаар валютынхаа ач холбогдолыг нэмэгдүүлэв. Япон улстай чөлөөт худалдааны бүс байгуулсан явдал  хэтдээ японы иен, энэтхэгийн рупийн байр суурийг азийн санхүүгийн зах зээлд бэхжүүлнэ. Харин америкийн долларын байр суурь бэхжихгүй гэж лавтай хэлж болно.