Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны захирал Вон Сэ Хун өнгөрсөн долоо хоногт АНУ-д нууцаар айлчилж , БНАСАУ-тай холбоотой хэд хэдэн асуудлыг авч үзэн хэлэлцсэн  гэж Сеулийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд өнөөдөр мэдээлэв.Түүнчлэн  АНУ-ын ТТГ-ын захирал Леон Панетт ба Вашингтоны засаг захиргааны дээгүүр тушаалтай өөр зүтгэлтнүүдтэй  уулзаж, Умард Солонгосын байдлаар санал бодлоо солилцсон байна. Сүүлийн  үед Сеул, Пхеньяны хоорондын харилцаа мухардмал байдалд орсон. Ийм байдлаас гарах зорилгоор хоёр Солонгос улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийх боломжийг авч үзэн хэлэлцсэн байж магадгүй гэж орон нутгийн шинжээчид үзэж байна.Гэвч Өмнөд Солонгосын дээгүүр тушаалтай төлөөлөгчийн хэлснээр бол ийм дээд хэмжээний уулзалт хийх зорилгоор ямар ч алхам хийгээгүй байна. Өмнөд Солонгосын «Чхонан» хөлөг онгоцыг өнгөрсөн оны 3-р сард живүүлснээс хойш солонгос  хоорондын харилцаа маш түгшүүртэй болжээ.