Япон улс Курилын арлуудаас болж ОХУ-тай харилцаагаа хурцатгахаас татгалзвал зохино гэж Олон улсын эрх зүйн оросын холбооны дэд ерөнхийлөгч профессор Олег Хлестов үзэж байна. «Эдүгээ нутаг дэвсгэрийн асуудлыг орхих нь хамгийн ухаалаг үйл хэрэг » гэж тэрээр хэллээ. Шинжээч Гибралтараас болж үүссэн британи-испанийн мөргөлдөөн 300 жил үргэлжлэснийг  дурдаад Курилын арлуудын асуудлыг «Дараачийн үеийн улс төрчдэд» үлдээхийг зөвлөв. Японы иргэдийн дөнгөж 23 хувь нь арлуудыг буцааж авахын төлөө байгааг Хлестов  тэмдэглээд « энэ нь Токиог Москватай харилцаагаа цаашид хурцатгахад түрхрих асуудал биш» гэж үзэж байгаагаа илэрхийлэв.Япон улс Өмнөд Курилын дөрвөн арлуудад өнгөлзөж байна. Өмнөд Курилын арлууд  дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгээр ЗСБНХУ-ын бүрэлдүүнд орсон бөгөөд олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд заасан ёсоор ОХУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг болсонд Москвагийн байр суурь оршиж   байна. Гэвч Япон улс нутаг дэвсгэрийн маргаантай асуудлын шийдвэрээ хоёр орны хоорондын найрамдах гэрээнд гарын үсэг зурах явдлаас шалтгаалуулна гэж үзэв.