"Элсэн цөлийн хаан"  “Дакар-2011” уралдааны дараа хаан ширээгээ орхин явлаа. Дэлхийн нэрт автомашин жолоодогч, авторалли уралдааны долоон удаагийн дэлхийн аварга, “Камаз-мастер” багийн нисэгч Владимир Чагин    ийнхүү зодогоо тайллаа. “Дакар” бол манай багийн түүхэнд хамгийн дээд амжилт боллоо гэж Владимир Чагин яриагаа эхэллээ. Бид үүнд хүрэх гэж 23 жилийн турш явсан .Энэ бол урт удаан  зам. Үүний ард нөр их хөдөлмөр, хөлс хүч, гэмтэл бэртэл, багийн гишүүн бүрийн ялалт авчирах гэсэн маш их хүсэл мөрөөдөл байсан. Бардам, сайхан, цэмцгэр ажиллах энэ чанарууд манай багийн гишүүдийг нэгтгэж нэгтгэж байсан юм.Бид бүгдийг нэгэн цагт гайхамшигт Семён Якубов нэгтгэсэн юм. Энэ бүх жилүүдэд бид байнга хамтдаа, тэр биднийг авч явдаг. Өөрийн сонирхолтой төслүүдээрээ биднийг  байнга татдаг. Надад итгэл хүлээлгэсэнд би түүнд баярлаж явдаг. Намайг 19 настай байхад минь итгэл хүлээлгэж энэ аврага машины жолоог атгуулсанд би ямагт талархаж явдаг. Бид хамтдаа нэг бус удаа “Дакарт” оролцож, түүнтэй болон Сергей Савостинтэй хамтдаа ялж байсан. “Дакар-2011” уралдааны дараа би их  спортынхоо  зодгийг тайлж байна.  Ингэхдээ би спортоос явахдаа би түүнийгээ хаяхгуй. Би багтайгаа үлдэж ажиллана. Надад тэнд хоногт 25 цаг ажиллах хангалттай ажил байгаа. Мэдээж, хэрэг оросын автоспортыг хөгжүүлэхийн тулд өөрийн бүх бололцоог дайчлан ажиллах болно» гэж Владимир Чагин хэллээ.Энэ жил 41 настай Чагин “Дакарын” хоёр амжилтыг эвдсэн. Тэр  нэрт жолоодогч Карел Лопрайсыг  гүйцэд түрүүлэн ялж, долоо дахь удаагийн аврага болсон юм. Алдарт супергүйлтийн түүхэнд 63 тусгай байр эзлэн, шат шатны уралдаан тэмцээнд үнэмлэхгүй аваргын амжилтаа бататгаж ирсэн. Владимир Чагин “Дакар” хоёр хамтдаа 20 жилийн нүүр үзжээ. 1994 оны 1-р сарын 5-нд оросын нисгэгч өөрийн төрсөн өдрөө минжүүлсэн талбай дээр угтжээ. Тодруулбал, чулуугаар тэмдэглэсэн нарийхан замаар явж өнгөрчээ. Тэр үед Марокко , Мавритания хоёр улс  энэ замыг тус уралдаанд зориулж ганцхан өдөр гаргажээ. Дараа нь дайсагналцаж байсан хоёр орны эвийн гэрээ дууссан аж. Харин Чагины ачааны машин эвдрэн, ус нь  дуусч, хоёр хоногийг  элсэн цөлд өнгөрүүлжээ. Өглөө эрт багийнхан минжүүлсэн талбайгаар явах гэж байтал, 5 цагт тэдэн дээр техникийн туслалцааны машин иржээ...Владимирын эцэг КамАЗыг барьж байгуулалцсан нэгэн. Хүүгээ 6 настай байхад нь тэр жолоогоо итгэсэн. “КАМАЗ-мастер” багт Владимир 19 настай слесарь-засварчин байхдаа орсон. Харин 8 жилийн дараа тэр дэлхийн цомын “Мастер-ралли”-гаас багтаа ялалт явчирсан. Энэ бол түүний анхны гараа анхны ялалт байсан юм. Түүний спортын гарамгай амжилт нь нэг-хоёр хуудсанд багтахгүй юм. Харин Чагин энэ удаа ихэнх хүмүүсийн хувьд гэнэт их спортоос явлаа. Гэхдээ автоспортоос бүр явахгуй гэдгээ нэгэнт мэдэгдэсэн. Түүнчлэн тэрээр ихэнх цагаа гэр бүлдээ зориулахаар шийдсэн аж. “Хүүхдүүдийг маань асран, хүмүүжүүлэх ажил ихэнхдээ эхнэрийн минь ажил үүрэг байлаа—гэж тэр ярьж байна. Түүний ууган хүү –Вадим хөгжмийн сургуульд сурдаг. Тэрээр дуу зохиож, рок хөгжим сонирхон, сонгодог дуу дуулдаг. “ Түүний сонсгол нь маш сайн гэж аав нь хүүгээрээ бахархана. Харин бага хүү Игорь нь техникт их сонирхолтой нэгэн гэнэ“. Алдарт “КАМАЗ-мастер” багийн ахлагч  Семён Якубов Чагины спортын зодгоо тайлах явдлыг эр зоригийн хэрэг гэж үзэж байгаа ажээ. «Тэр дэлхийд нэртэй хүн. Хүнийг гярхай ажиглаж, тамирчин хүнийг бүхий л зовлон жаргалынх нь хамт мэдэх болсон сэтгүүлчид  түүнд “цөлийн хаан” гэж сайхан нэрийг хайрласан нь огт санамсаргүй хэрэг биш юм. Дэлхийн автоспортод ийм нэрийг шилдэгийн шилдэгт л өгдөг. Бусдын дундаас чамайг тодруулах нь тийм ч амар хэрэг биш юм. Володягийн маань амжилтыг эвдэх тамирчид шинээр  төрөн гарах болтугай. Олон оймс элээсэн хүний хувьд би юу хэлэх гэж байна вэ? гэвэл, ийм хүн мөддөө гарахгуй л болов уу. Харин бид бол оросын автоспортод дэлхийд данстай ийм хүн байгаад бахархах ёстой. Энэ хүн бол бидний мэдэх Владимир Чагин» гэж Семён Якубов хэллээ. Зөвлөлтийн болон Оросын спортын түүхэнд дэлхийд нэртэй олон хүн бий. Тэдний нэг Владимир Чагин. Эдгээр хүмүүс бол манай спортын бахархал , нэр хүнд, тэд  ялалтаа хэдэн жилийн өмнө авчирсан нь огт хамаагүй, гол нь тэд ялалт авчирсан юм.