Орос улс дэлхийн нефтийн зах зээлийн түшиг тулгуурын нэг болж, дэлхийн эрчим хүчний балансад нэн чухал үүрэг гүйцэтгэж байна гэж эрчим хүчний  судлалын Кембрижийн холбооны  захирлуудын зөвлөлийн дарга Дэниэл Йергин мэдэгдлээ. «Ойрын 15 жилд Орос улс хичнээн их нефть үйлдвэрлэх нь Арктикаас  шалтгаална» гэж тэрээр онцлов. Шинжээчдийн тооцоолсноор Баренцев тэнгис орчмын оросын арктикийн хэсэгт 10 тэрбум баррель нефть болон 2 тэрбум 800 сая шоо метр шатдаг хий байгаа.