Ойрхи Дорнодын байдал тухайлбал египетийн тэмцэл хөдөлгөөн Ливи, Бахрейн улсуудыг хамрасан учир нефтийн үнэ  нэмэгдэж байна гэж Bloomberg агентлаг мэдээллээ. Нефть олборлогч орнууд «халуун цэг» болж хувирвал Ойрхи  Дорнодод нефть нийлүүлэлт саатаж мэднэ гэж шинжээчид үзэж байна. 2-р сарын 16-нд Нью Йоркад электрон худалдаанд 3-р сард худалдах америкийн нэг баррель цайвар нефтийн өртөг 64 центээр нэмэгдэж,бараг 85 доллар боллоо. Бэлэн мөнгөөр төлж нэн даруй нийлүүлэх Брент  нефтийн үнэ 1 доллар 3 центээр нэмэгдэж, 102 доллар 22 центэд хүрчээ.