2014 оны хоёрдугаар сард  Хар далайн эрэг дээрх   Сочи хотод болох Өвлийн Олимпод  оролцох тамирчид  дэлхийн өнцөг, булан бүрээс хуран цугларна. Харин  энэ жилийн 2-р сард спортын уг арга  хэмжээний бэлтгэл ажлыг соёл урлагийн чиглэлээр явууллаа.  Нэрт хөгжимчин Юрий Башметын зохион явуулсан  Өвлийн  урлагийн  IV их наадамд оролцохоор олон улсын хөгжим, кино, театрын одууд  Сочи хотод ирсэн байв.  “Их Наадам нь гурван жилийн дараа энд нээгдэх Өвлийн Олимпийн тоглолтуудтай  яг нэг үед явагдаж байгаа нь бэлэг дэмбэрэлтэй юм-гэж Орос улсын Засгийн Газрын шадар сайд Дмитрий Козак мэдэгдэв. «Бид гайхалтай хурдтай ажиллаж байна. Энэ нь  өнөөдөр бидэнд ирээдүйн цэнгэлдэх хүрээлэнгүүдийн дүр зургуудыг тодорхой  төсөөлүүлэхийн  зэрэгцээ 2014 оны тэр уур амьсгалыг ч мэдрэхэд хүргэж байна» гэж шадар сайд итгэлтэй хэлэв. Харин Сочи хотын оршин суугчид өнөөдөр хотынхоо уур амьсгалын тухай болон Олимпийн тоглолтын бэлтгэл ажлуудтай холбогдуулан тэдний амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдийн тухай  “Оросын дуу хоолойд” менежер Кристина Трикоза хэлэхдээ: «Яг үнэндээ бол олон жилийн настай энэ сайхан модыг огтлон, Красная поляна дахь уулын амралтын  газрын үзэсгэлэнт  байгаль устгаж байгаа нь харамсалтай санагдадаг.  Гэхдээ миний бодлоор бол  эерэг тал нь илүү юм. Одоохондоо Сочи хотод дэд бүтэц төдийлөн хөгжөөгүй байна. Эндхийн амьдрал  зун цагт далайг зорьж хүмүүс ирэхэд эхэлдэг. Харин нутгийн хүмүүст амрах газар ерөөсөө байдаггүй. Хамгийн ойр мөсөн гулгуур гэхэд л хөрш зэргэлдээ Адлер дүүрэгт оршдог.  Хоккейн жижигхэн талбай нь бүр анхаарал татахаа байсан. Харин саяхан энд боулингийн тоглоомын газар нээсэн. Олон  томоохон цэнгээнт газрууд тун  удахгуй нээгдэх байх гэж би хувьдаа боддог юм.  Ер нь бид шинэ зүйлийг маш их хүнд хүлээж авдаг  тийм нэг зантай шүү» гэж Кристина  Трикоза нэмж хэлэв. Ингэлээ гээд  яах ч юм билээ. Ойлгомжгүй болохоор тааламжгүй гэсэн үг. Зарим хүмүүс дотроо  Сочийн Олимпийн эсрэг  байгаа. Тэдний үзэж байгаагаар энэ үйл  явдал нь тэдний амьдарч ирсэн амьдралын хэв шинжийг өөрчлөх аж. Харин миний бодлоор  бол Сочи хот маань Олимпийн тоглолтуудын дараа ёстой нэг цэцэглэн хөгжинө. Олимп бол Сочийн хувьд зөвхөн эхлэл нь  байгаа юм. Залуухан хоёр  найз бүсгүй эм зүйч Ольга Жерикова , зүрх-судасны эмч Елена Панкратова нар   Сочи хотод сибирийн Омск хотоос ирж суурьшижээ. Тэд өөрсдийн хувь тавилан ,  ажил албан тушаалаа хар далайн амралт-сувиллын газартай салашгүй холбоотой гэж үзэж байна. «Олимп- бол зөвхөн биеийн хүчний их наадам биш гэж Ольга Жерикова үзэж байна. Энэ нь соёлын баяр, төдийгүй  соёлын солилцоо аж. Тиймээс бид дэлхийд өөрийн хотоо нэр хүндтэй таниулах явдал юм. Ер нь бол миний хувьд гэхэд би  Сочийн Мөсөн талбайн нээлтийг сэтгэл догдлон хүлээж байна. Одоо манай хотод Айс -клуб нээгдсэн байгаа.  Ийм гайхалтай спортын байгууллага байгаа нь их сайн. Миний бодоход манай хот өөр шинэ үеийн хот болж байна». Үүн дээр Елена Панкратова ийнхүү нэмж ярьлаа. «Сочи хот ерөөсөө л гайхалтай сайхан хот . Энд янз бүрийн хүмүүстэй уулзаж танилцдаг. Ингэхдээ яг чиний уулзах ёстой  тэр хүтүүстэйгээ чи таардаг. Энэ утгаараа ч тэрүү миний бодлоор Олимт гэдэг бол гайхалтай үйл явдал юм. Энэ нь танилцах,хөгжин дэвжих, боловсронгуй болоход, харилцан биенээ ойлгох бүх боломжийг олгодог. Сочи - хот эмнэлгийн хэлээр “толерантность” бол  ялгаатай юм.  Энд дэлхийн  олон үндэстний  төлөөлөл,өөр өөрсдийн  хүмүүжил, соёл, урлагийн болон боловсролын  түвшинтэй . Энэ бүхэн энд маш их эрчтэй, өгөөжтэй , эерэг үр дүн өгдөг. Миний бодлоор Сочи бол  эрүүл чийрэг давамгай чанараараа нийгэмийг урагш авч явна» гэж Елена Панкратова хэллээ. Еленагийн “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагын гол санааг хөгжимчин Александр Сосунов ийнхүү тайлбарлан ярьсан юм. “Зөвхөн орос хүмүүс л байгалийн дулаан бүсэд Өвлийн Олимпийг санал болгож чадна гэж ярьдаг. Гэхдээ манай гайхамшигтай үзэсгэлэнтэй байгаль  Өвлийн Олимпийн тоглолтуудыг гайхалтай сайхан явуулахад бүрэн бололцоотой төдийгүй бүх хүн туйлын сайхан сэтгэгдэлтэй үлдэх юм». Ийнхүү Өвлийн “Олимп-2014“  тоглолтуудыг  зохион явуулах  Сочи хотын оршин суугчид өөрсдийн  итгэл найдвар, эргэлзээ тээнэгэлзээ, дэмжлэг, шүүмжлэлтэйгээ угтан улирах цагийг хүлээн сууна.