Египетэд олон мянган хүний жагсаал,  хурал цуглаан Хосни Мубарак огцросноос хойш ажил хаялтаар солигдов. Төр засгийн аюулгүй байдалд шууд заналхийлах ажил хаялтаас татгалзахыг арми  уриалсан боловч тээвэр, банк, хөнгөн аж үйлдвэр, түлш, кино урлагын салбар ажил хаялтад хамрагдав. Мөн сэтгуулч, жүжигчин, тариачид ажил хаяв. Каир, Александрия,Нил мөрний адаг Суэцын сувагт олон арван мянган хүн цалин нэмэгдүүлэх, амьжиргааны нөхцлийг сайжруулах шаардлагы нь биелүүлтэл ажилд гарахаас татгалзаж байна. Ажил хаялт юуны түрүүнд Мубаракын хахуульдсан хань хамсаатнуудыг огцоруулахад чиглэгдсэн гэж олонхи нь ярьцгааж байна. Өнөөдөр армийн удирдлага «тэртэй тэргүй суларсан эдийн засгийг сөнөөж мэдэх» ажил хаялтыг зогсоохыг уриалав. Гэвч үйлдвэрчний эвлэл эдгээр уриаг одоогоор тоомсорлохгүй байна. 1981 оноос эрх барьж байсан ерөнхийлөгч  Хосний Мубарак 2-р сарын 11-нд огцров. Урьд өмнө ард олны тэмцэл хөдөлгөөн 1-р сарын 25-нд эхлэж олон өдөр үргэлжсэн билээ. Египет улсад  БХ-ын сайд генерал Мохаммед Тантави тэргүүтэй Зэвсэгт хүчний дээд зөвлөл  засгийн эрхэнд гарсан.