Найрсаг Египет улсад  улс төрийн өргөн яриа хэлэлцээний үндсэн дээр   байдлыг ахин хэвийн болгох хүчин чармайлт үргэлжлэнэ гэдэгт Москва найдаж байна гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич  мэдэгдлээ. Ерөнхийлөгч Хосни  Мубарак огцросноос хойш БХ-ын сайд Мохамед Тантави тэргүүтэй зэвсэгт хүчний дээд зөвлөл 2-р сарын 10-аас засгийн эрх барьж байгааг Лукашевич дурдав. Парламентыг тарааж, Үндсэн хуулийн үйл ажиллагааг түр зогсоов. Цэргийн удирдлага зургаан сарын шилжилтийн  үе сонгууль  явуултал тогтоожээ. Түүнчлэн цэргийн удирдлага  шинэ Үндсэн хуулийн төслийн асуудлаар хоёр сарын дотор ард түмний санал хураалт явуулахыг мэдэгдэв. Сөрөг хүчний төлөөлөгчид төслийн бэлтгэлд бас оролцож байна. Эдгээр хүчин чармайлт «улс оронд ардчилсан өөрчлөлт гаргахад шилжих боломж олгоно» гэж Оросын дипломатч Александр Лукашевич онцлов.