Италийн батлан хамгаалахын сайд Иньяцио Ла Русса, Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров нар Италийн зэвсэгт хүчин Афганистаныг сэргээн босгох олон улсын хүчинд нэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамжин  зэр зэвсэг, байлдааны  техник хэрэгсэл, эд хогшил, боловсон хүчинийг агаараар тээвэрлэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын  үсэг зурав. Баримт бичигт гарын үсэг зурах ёслол ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Италид хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд  боллоо. Ромд байгуулсан хэлэлцээр оросын агаарын уудмыг Словени,Хорвати, Унгар, Украин, Казахстан, Узбекистан, Туркменистан улсуудыг нэвтрэн өнгөрөх «хойд зам» гэгчийг гаргах  боломж олгож, Афганистан дахь италийн цэрэгт материаллаг логистикийн дэмжлэг үзүүлэх нэлээд үр ашигтай  зам болсон гэж Италийн БХЯ-ны албан мэдэгдэлд өгүүлжээ. Хэлэлцээр 2010 оны 12-р сард Сочид Орос-Италийн засгийн газар хоорондын зөвлөлдөөний явцад гарын үсэг зурсан  төмөр замын дамжин өнгөрөх тухай баримт бичгийг арвижуулж байна.