Хүнсний сан хүмүүсийг өлсгөлөнгөөс аврана. Америкийн шинжээчид Орост байгуулсан үр тарианы тогтворжуулах сангийн механизмыг үлгэр загвар болгох санал дэвшүүлжээ. Хэтдээ хүнсний  түвэг бэрхшээлийг тэгж арилгаж болно гэж  Вашингтоны Earth Policy Institute  байгууллагын тэргүүн Лестор Браун  «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Дэлхийн дараачийн хямрал хүнснийх болно гэж шинжээчид үзэж байна. Зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж, нэмэгдсээр байгааг НҮБ тэмдэглэв.Улаан буудайгаас аваад дал модны тос хүртэл, эрдэнэ шишээс аваад жүржийн шүүс хүртэл юм бүхэн илүү үнэтэй болж байна. Цаг уурын зохисгүй байдал, хүн амын өсөлт, хэрэглээ нэлээд нэмэгдсэн явдал хүнсний бүтээгдэхүүний үнэ ийнхүү огцом их нэмэгдсний шалтгаан боллоо. Өлсгөлөн үүний хорт үр дагавар болж мэднэ. Америкийн шинжээчид олон улс оронд хүнсний асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаад дүн шинжилгээ хийжээ. Оросын загвар хамгийн их ирээдүйтэй гэсэн дүгнэлт тэд хийсэн байна. Ийм санг байгуулах нь байдлыг тогтворжуулах хүчин зүйл болно гэж Лестор Браун хэлээд «Дэлхийн хүнсний сан дэлхийн  хүнсний бүтээгдэхүүний зах зээлийг тогтворжуулж чадна. Үнэ эрс буурсан нөхцөлд тогтворжуулах сан үр тариа худалдан авна. Үнэ эрс нэмэгдвэл сангийн үр тариаг үнийг хэлбэлзүүлэхээс сэрэмжилж зах зээлд гаргана» гэв.Үр тарианы тогтворжуулах сан Орост бүр 10 жил ажиллаж байгааг дурдая. Засгийн газар сангаас үр тариа худалдах шийдвэр гаргадаг. Сонирхогч бүх тал Дэлхийн хүнсний сангийн бодлогыг тодорхойлох ёстой гэж Лестор Браун үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Захирлуудын зөвлөл  сангийн бодлогыг тодорхойлж, үндсэн шийдвэр гаргана. Үр тариа нийлүүлэгч, худалдан авагч орнууд ба дэлхийн  үр тарианы үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид зөвлөлийн бүрэлдэхүүнд орно. Тэдгээрт хамтын ажиллагаа зайлшгүй чухал. 15,18 буюу 20 гишүүнтэй том зөвлөл  үр тарианы нийлүүлэгч. худалдан авагчдын ашиг сонирхолыг хамгаална» гэлээ. Харин дэлхийд үр тарианы үйлдвэрлэл багасана гэж шинжээчид таамаглав. Тариалангийн талбайг өргөжүүлэх аргагүй.  Тухайлбал Америкт хөдөө аж ахуйн ашиглаагүй  газар талбай байхгүй. Ургацыг нэмэгдүүлэх технологи ч үгүй. Өөрөөр хэлвэл хүнсний асуудлын шийдвэрийг хойшлуулж болохгүй гэж шинжээч хэлээд «Санг байгуулах ажил бүр одоо эхлэх ёстой. Юу гэвэл энэ нь урт удаан үргэлжлэх үйл явц билээ. Үр тариа хаана хадгалах болон энэ онд үр тариа санд шилжүүлэх асуудлыг эргэцүүлэн бодвол зохино. Юм бүхэн энэ оны ургацаас шалтгаална. Дэлхийд их хэмжээний ургац хураавал нөөцлөж болно. Ургац муутай болвол үнэ нэмэгдэнэ. Үр тариа санд худалдан авахад хэцүү байх болно» гэлээ. Нефтийн үнэ нэмэгдсэн явдал одоогоор дэлхийг түгшүүлж байна. Харин нүүрс төрөгчийн зарцуулалтыг багасгах боломж бий. Гэвч хүний хүнсний хэрэглээг багасгах аргагүй. Маш олон хүчин зүйлийн нөлөөгөөр хүнсний бүтээгдэхүүний хэмжээ багасахгүй байх үр дүнд хүрч болно. Оросын үр тарианы сан үүнийг нотлон харууллаа.