Иран улсад шинээр авах нэг талын хориг арга хэмжээ нь тус улсын эдийн засагт нөлөөлөн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээн дэхь “3+3” бүлэгт багтадаг Орос, АНУ, Англи, Герман, Франц болон Хятад улсын    хамтарсан ажлыг үр дүнгүй болгож байна. Энэ тухай Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Лондонд хийж буй албан ёсны айлчлалынхаа үеээр мэдэгдэв. Орос улс Иранд хориг арга хэмжээ авах замаар дарамт шахалт үзүүлж буй   НҮБ—ын Аюугүйн зөвлөлийн 1929 тогтоолыг цаашид үргэлжлүүлэх нь боломжгүй юм гэж үзэж байгаа юм. Үүний гол шалтгаан нь Ираны цөмийн хөтөлбөр бөгөөд  Барууны  улс орнууд үүнийг өөрсдийн орнуудад аюул занал учруулж байна гэж үзсээр ирсэн билээ. Ингэхдээ 2010 оны 7 –р сард удаан зөвшилцсөний үр дүнд бүлэг орнуудын тогтоол гарсан. Үүнд  Иран улстай уламжлалт байр сууринаас харилцаж ирсэн  Орос,  Хятад хоёр ч  нэгдсэн орсон юм. Уг  баримт бичгээр    исламын энэ  улсад хориг арга хэмжээ авахыг заасан төдийгүй  Олон улсын цөмийн эрчим хүчний байгууллага МАГАТЭ-тэй бүрэн  бус хамтран ажилладаг тухай дурьджээ. Гэхдээ барууны зарим улс орнуудын үзэж буйгаар дээрх хориг нь хангалттай  бус төдийгүй, тэд шинээр өөрсдийн Исламын улс руу нөлөөлөх механизмыг бий болгожээ. Энэ арга хэмжээ бол илүү юм гэж Сергей Лавров мэдэгджээ.  Ираны цөмийн хөтөлбөрт хөндлөнгөөс хамаатай байгууллагуудыг хоригт хамруулах нь илүү юм. Сергей Лавров хэлэхдээ: «Дараагийн хоригууд нь ираны эдийн засгийг болон  хүн амын нийгмийн  асуудлуудыг шийдвэрлэхэд дарамт үзүүлнэ байх.  Тэдгээрийг бид дэмжиж  чадахгуй. Энэ утхай би шударгаар хэлье. Хоёр дахь зүйл гэвэл, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг бол  нэг талыг барьсан шийдвэр. Ийм хориг арга хэмжээг АНУ, Европын Холбоо, Япон, Австрали зэрэг улсад гарагаж байсан. Энэ нь НҮБ-ын АЗ хүрээнд бидний “3+3” бүлгийн нэр хүндийг унагаж байна. Яагаад гэвэл, бид хамтарч боловсруулсан байр сууриа барихыг хичээдэг,  эрх зүйн үүднээс бол бид нэгэнт ийм шийдвэр гэргэсэн юм чинь хасах руу ч, нэмэх рүү ч орж болохгуй юм. Ингэснээр бид чинь Аюулгүйн зөвлөлд арай ядан маш их хүчтэй тогтоолыг зөвшилцсөн юм. Ингээд Орос, Хятад хоёр орон дэмжисэн. Энэ баримт бичигт бүх гишүүдийн бодол санаа тусгагдсан, энэ бол Аюулгүйн зөвлөлөөр дэмжигдсэн эв нэгдлийн баримт бичиг мөн. Барууны түншүүдийн хүсээд байсан зүйлүүдийг энэ тогтоолд оруулаагүй, тэд нэг талын шийдвэрээр уг асуудалд хандасан. Энэ бол нөхөрсөг бус юм» гэлээ.Түүнчлэн Сергей Лавров мэдэгдэхдээ, нэг хориг арга хэмжээгээр асуудал шийдэгдэхгүй юм. Олон улсын хамтын нийгэмлэг Ираны цөмийн хөтөлбөрт цэрэг, дайны заналхийлэл үгүй гэдгийг зөвшөөрөх хэрэгтэй юм. Үүнд цоо шинэ хандлага хэрэгтэй байна. Хэрвээ үүнийг бид зөвшөөрч чадах юм болИран улс цөмийн зэвсгийг тараахгуй Хэлэлцээрийн хичээнгүй гишүүн болж чадна. Ингэснээр Иран  улс бусад орнуудтай найдвартай түншийн харилцаа бий болгож чадна.