Орос улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведевын  Итали улсад хийх  айлчлал эхэллээ. Ерөнхийлөгч Дмитрий Медведев тус улсын удирдлагатай хийх яриа, хэлэлцээгээр европын аюулгүй байдал, пуужингийн хамгаалалтын болон халдлагын аюул заналтай тэмцэн, эдийн засгийн салбарт, тодруулбал эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай зэрэг асуудлуудыг хөндөх юм. Орос улсын “Газпромнефть” италийн “Эни” компанитай Хойд Африкийн төсөлд  хамтран ажиллах Хэлэлцээрт гарын үсэг зурна. Энэ нь Лиьийн нийслэл Триполиос өмнө зүгт  800 км орших орд газрыг олоборлох тухай яригдана гэж Ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько тайлбарлав. Түүнчлэн, хоёр тал   Орос улсын  “Супержет-100” 20 онгоцыг  Итали улсад нийлүүлэх тухай хэлэлцэнэ. Өнөөдөр Римд хоёр улсад зэрэг зохион явагдах “соёл, хэлний жилийг” нээх ёслолын арга хэмжээ эхэлнэ.