Зөвлөлтийн эртний бэлэгдэл болсон Бүх оросын үзэсгэлэнгийн төвийг буурьтай засварлаж шинэчлэнэ. Урьд нь түүнийг Улс ардын аж ахуйн амжилт ололтын үзэсгэлэн гэж байсан. Сэлбэн шинэчлэх ажилд 120 тэрбум орчим рубль буюу 4 тэрбум  доллар  зарцуулна. Оросын тэргүүн дэд ерөнхий сайд Игорь Шувалов  энэ ажилллагааг хариуцах юм. Чухам Игорь Шувалов Бүх оросын үзэсгэлэнгийн төвийн захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд орох тухай хэвлэлд мэдээлжээ. Зөвлөлт засгийн үед үзэгчид Улс ардын аж ахуйн ололт амжилтын үзэсгэлэнг «гайхамшигтай маш сайхан бүтээн байгуулалт» гэж байсан.Үзэсгэлэн аялагчдын сонирхолыг татах үзүүлэлтээр Улаан талбай, Кремлийн дараа гуравт орж байсан юм. Тэр үеийн шилдэг архитекторчид байшингууды  нь барьж, нэрд гарсан зураач, уран барималчид нүүрэн тал, дотоод засал  нь чимэглэсэн билээ. ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан БНУлс бүр архитектурт нь үндэсний өнгө аяс шингэсэн байшинтай байв. «Ажилчин тариачин хоёр» гэдэг Вера Мухинагийн зохиосон  уран баримал Улс ардын аж ахуйн ололтын үзэсгэлэнгийн бэлэгдэл болжээ.Гол цэцэрлэгт гудамжинд нь оршдог «Ард түмнүүдийн эв найрамдалын » оргилуур  нэр алдартай. Кино уран бүтээлчид үзэсгэлэнгийн нутаг дэвсгэрт кино зураг авах дуртай байсан. Зөвлөлтийн киног шүтэгчид  Пырьевын «Гахайчин эмэгтэй малчин хоёр» киноны баатарууд энэ талбайд уулзаж, бие биедээ хайртай болсон,Александровын  «Гэрэлт зам» киноны гол дүрд тоглосон Любовь Орлова машинаар энэ танхимын дээгүүр явсаныг өнөө болтол тод санаж байна. Гэвч одоо Бүх оросын үзэсгэлэнгийн төв болсон Улс ардын аж ахуйн ололт амжилтын үзэсгэлэнгийн дүр төрх өөчлөгдөж байна. Барилга байшингуудын нэг хэсгийг нурааж буулгасан бөгөөд өөр хэсэг нь  хуучирч, үлдсэн хэсэг нь худалдааны танхим болж хувирсан. Үзэсгэлэнгийн цогцолборыг сэргэн босгох тухай яриа олон жил үргэлжилж байна.Засварлан шинэчлэх хэд хэдэн төслийг боловсруулсан боловч нэг ч төслийг бүрэн төгс батлаагүй байна. Түүхийн  том байгууламжтай холбоотой ажил ямагт түвэг бэрхшээлтэй байдаг гэж архитектрорч Борис Уборевич-Боровский хэлээд «Улс ардын аж ахуйн ололтын үзэсгэлэн бол үзэл суртлын талаар янз бүрийн БНУлстай холбоотой  жижиг танхимууд бүхий  түүхэн үзмэр билээ. Харин одоо манай орны бүтэц ч өөрчлөгдөж, ЗСБНХУ биш ОХУ гэдэг болсон. Ямар нэг хөтөлбөрийг энэ талбайд нийцүүлэхэд хэцүү. Түүхчид өнцөг булан бүрий нь бүрэн хадгалахыг шаардсаар байна. Ийм хязгаарлалт тогтоосон нөхцөлд түүхийн байгууламжийн талаар  хийх ажил хүндэрч байна» гэв. Өнгөрсөн онд Оросын ерөнхий сайд Владимир Путин тухайн үед ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан барилга байшингуудаа түрээслэх санал ТУХН-ийн орнуудын удирдагчдад   тавьсан билээ. Төлбөр  нь тун бага. 1 ам метрт 1 рубль төлнө. Зарим нь саналыг дэмжиж барилга байшингуудаа засварлаж эхлэв. Өнөөгийн байдлаар Армени энэ талаар сайн ажиллаж байна. Эдүгээ Москвад оршин суудаг Арменийн  иргэд ерөнхийлөгчийнхөө  хүсэлтийг биелүүлж, хөрөнгө цуглуулж  үзэсгэлэнгийн байшингаа сэлбэн шинэчлэжээ. Одоо энд ресторан, урлагийн танхим, алтнаас аваад нэр алдартай арменийн коньяк хүртэл бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн –худалдааны танхим ажиллаж байна.  Гэвч Бүх оросын үзэсгэлэнгийн төв  цаашид ямар болох, өргөн уужим энэ талбайг яаж тохижуулах  асуудлыг одоогоор шийдвэрлээгүй байна.