Йемений нийслэлд Ерөнхийлөгч Али Абдулла Салехагийн талын болон түүнийг эсэргүүцэгчдийн сөргөлдөөн боллоо. Уг арга хэмжээнд хэдэн мянган хүн оролцжээ. Үүний уулмаас нилээд хэдэн хүн шархадсан байна, тэр ч байтугай сөрөг хүчний  парламентын депутат Ахмед Сеифа Хашида гэмтжээ. Тус улсын полици жагсагчдын эсрэг  нулимс асгаруулах хий болон резинэн бороохой хэрэглэж байна. Салех нь засгийн эрхийг 32 жил барьж байгаа аж. Тэрээр мэдэгдэхдээ, 2013 онд болох ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн нэрийг дэвшүүлэхгүй гэдгээ хэлсэн юм. Гэсэн хэдий ч сөрөг хүчнийхэн улс төрийн шинэчлэлийг яаралтай хийхийг шаардаж байна.