Бахрейн дахь сөрөг хүчний талынхан нийслэл хотын  төвд нилээд хэдэн майхан барьж  дур мэдэн талбайн нэрийг өөрчилжээ. Шийтийн захын хорооллын залуус Манамын гудамжинд 2 хоног цагдаагийнхантай хийсэн мөргөлдөөний дурсгалд өөрсдийн хөдөлгөөнөө   “ 2-р сарын 14 “ гэж нэрлэжээ. Телевизээр ард түмэндээ хандан өөрчлөлт, шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, нийгэм- эдийн засгийн байдлыг сайжруулана гэгч амласан  хаан Хамад бен Ису Аль Халифаг суудлаас нь авч хаяхыг зориогүй  гэж жагсаалд оролцогчид мэдэгдэж байгаа аж. Тэд Ерөнхий сайд шейх Халифа бен Сальман Аль Халифаг, түүний  тэргүүлдэг кабинетын гишүүд  хээл хахуульд идэгдсэн гэж үзэн огцруулахаар зорьж байгаа юм. Жагсагчид сөрөг хүчнийхний оролцоотой засгийн газар байгуулан, байр, орон сууцны хангамж болон шинээр ажлын байр бий болгохыг шаардаж байгаа аж.2-р сарын 14 –нд  олныг хамарсан эсэргүйцлийн жагсаалууд эхэлсэн бөгөөд одоо болтол үргэлжилсээр байна.