Египет улсын Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн Тэргүүн , Батлан хамгаалахын сайд Хусейн Тантави 2-р сарын 15-нд Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах хорооны төлөөлөгчидтэй  уулзлаа. Үүний өмнө тус зөвлөл Төрийн зөвлөлийн дэд тэргүүн Тарик аль-Бишри тэргүүлж байсан зөвлөлийн бүрэлдэхүүнийг батласан байжээ. Комисс нь нэрд гарсан эрх зүйч, шүүгч болон их сургуулиудын профессор  зэрэг нийт 10 хүнээс бүрдсэн  байна. Үндсэн хуулийн шинэ найруулгыг бүх ард түмнээр ирэх 4 –р сард хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак өнгөрсөн баасан гаригт огцорч, засгийн эрхийг Зэвсэгт хүчний Дээд зөвлөлд шилжүүлсэн юм. Цэргийнхэн үндсэн хуулийг хүчингүйд үзэн, парламентыг татан буулгаж,  хагас жилийн дотор  улс орны удирдлага хуулийн дагуу иргэний засаглалыг тогтоон  шилжүүлэхээ амлажээ.