Орос улсын “Аметист” загас агнуурын  усан онгоцыг эрж хайх ажилд нисэх хүчнийхэн нэгдээд байна. 2-р сарын 16 –нд эрэл хийж буй газар руу хоёр онгоц, хоёр нисдэг тэрэг илгээгээд байна. Тус тэнгист алга болсон усан онгоцыг янз бүрийн төрлийн   11 хөлөг онгоц хайж байгаа аж. “Аметист” нь Камчаткийн  усны аж ахуй болон  далай судлалын эрдэм-шинжилгээний хүрээлэнд харъяалагддаг бөгөөд Агнуурын тэнгист наймаалжийн  агнуур хийж явсан юм.  Сүүлийн удаа онгоц 2-р сарын 10-ны өдөр холбоо барьсан байна. Тус онгоцноос сүйрлийн дохио ирээгүй. Гэсэн хэдий ч тэр онгоц одоо гэрэл цахилгаангүй болж, мөсөн дунд хөвж байж болох юм. Онгоцон дээр  23 хүн байгаа.