Оросын хүчний байгууллагууд Хойд Кавказад хэт даврагсадын толгойлогчийн нэг Доку Умаровыг устгах  өргөн хүрээтэй ажиллагаа явуулж байна гэж Оросын ГХЯ-ны дотоодын цэргийн командлагч Николай Рогожкин  РИА Новости агентлагт мэдээлэв. Түүний хэлснээр бол 2010 онд дотоодын цэрэг Хойд Кавказын бүс нутагт 300 орчим хэт даврагчийг устгажээ. Үүний өмнө дээрэмчдийн нууц бүлгийн толгойлогч Умаров  амиа золиослогчийн 1-р сарын 24-нд москвагийн «Домодедово» нисэх онгоцны буудалд явуулсан террорын ажиллагааны хариуцлагыг өөртөө ногдуулсан билээ. Тэр үед 36 хүн амь үрэгдэв. Террорын ажиллагаанд хамаатай гурван этгээдийг саатуулжээ.