Оросын  23  далайчин  бүхий  «Аметист» гавчуурт онгоцыг  эрэх ажиллагааг  тэнгэр харанхуйлсан  учир  түр зогсоов. Энэ онгоцтой барих холбоо 2-р сарын 11-нд тасрав. Эрэх ажиллагаанд оролцож буй 18 хөлөг «Аметист» онгоцны  ямар ч үл мөрийг одоогоор илрүүлээгүй байна. Цаг уурын зохисгүй байдлаас болж нисэх  онгоц хэрэглэж чадсангүй. Эрэх ажиллагааг маргааш сэргээнэ. Нисдэг тэрэг, нисэх онгоц ажиллагаанд оролцоно гэдэгт аврагчид найдаж байна. Хөлөг онгоц чиг баримжаагаа алдаж мөс  хооронд хөвж  байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.