Кабулд суугаа ОХУ-ын элчин сайдын яамны  ажилтнууд зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргасан 22 жилийн ойг тохиолдуулан интернационалч үүргээ гүйцэтгэсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөв. Хөшөөн дээрх хонх амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн гурван удаа дуугарав. ОХУ-ын сүлд дуулал эгшиглэв. Элчин сайдын яам болон оросын бусад байгууллагын ажилтнууд  1979-1989 оны афганистаны дайнд амь үрэгдэгсдийн  дурсгалыг нэг минут дуугүй зогсож ёслон хүндэтгэв. Дайн 15 мянга гаруй хүний амь насыг бүрэлгэж  55 мянга орчим цэрэг бэртэж шархдсан билээ.