Курилын арлуудын  эргэн тойрны хэнээрхэл Токиогийн удирдлагыг хамарсаар байна. Японы засгийн газар Өмнөд Курилын арлуудын асуудлаар Орос улстай хийж буй  хэлэлцээнд улс орон нь бодит бус  байр суурь баримталж байна гэж үзсэн ерөнхий сайд асан Юкио Хатоямаг  өнөөдөр зэмлэн буруушаав. Энэ шуугиан маргаан Японы ардчилсан намд  бүр долоо хоногийн өмнө үүссэн. Ерөнхий сайд ба намын удирдагч байсан Юкио Хатояма  үг хэлэхдээ Орос улсаас бүх дөрвөн арлыг Японд нэг зэрэг шилжүүлэх  шаардлага бодит биш гэж мэдэгджээ. «Энэ шаардлага Оростой хийх хэлэлцээнд хоёр талын санал зөрөлдөөнийг гааруулах  л  уршигтай» гэж тэрээр хэлсэн байна. Энэ нь 2-р сард Москвад хийх айлчлалынхаа явцад эл сэдвийг хөндөх ардчилсан намын гишүүн ГХЯ-ны тэргүүн Сэйзи Маэхарад өгсөн нэг ёсны сануулга боллоо. Гэвч сайд зөвлөмжийг тоомсорлох байтугай өөрөөр сэтгэгчийг зэмлэв. « Засгийн газрын байр сууринаас өөр санаа бодлыг илэрхийлэхээс түдгэлзэх хүсэлт тавьмаар байна» гэж тэрээр 2-р сарын 7-нд мэдэгдэв. Хойд нутгийн өдөр гэгчийг  2-р сарын 7-нд тэмдэглэж, засгийн газар ба хэт барууны байгууллагууд  Өмнөд Курилын дөрвен арлыг Токиод буцаахыг Москвагаас хатуу шаардсан юм. Хожим ГХ-ийн сайд намын удирдагч асан Юкио Хатоямыг  зэмлэснээ арга буюу  мартсан. Тэрээр намын өнөөгийн удирдагч ерөнхий сайд Наото Каногийн байр суурийг тайлбарлав. Ерөнхий сайд дипломат ёс журмыг сахилгүй ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Курилын дөрвөн арлын нэг Кунаширт хийсэн аялалыг «хүлцэж үл болох бүдүүлэг хэрэг» гэсэн билээ. Ийм дипломат хүндрэлтэй Москвад очвол хүнд байдалд орохоо сайд ойлгов. Ерөнхий сайдын хэлсэн үгийн эх бичгийг урьдчилан үзээгүй. Энэ нь ерөнхий сайдын хувийн үзэл санаа гэжээ. Гэвч ГХЯ-ны тэргүүн  үүгээр байдлыг  зөөлрүүлж  чадсангүй.Ерөнхий сайдын хэлсэн зүйл, хэт барууны хүчин Оросын төрийн далбааг буурж хаясан болон «Хойд нутаг бол японы газар нутаг мөн» гэж бичсэн зурвас ба сум хийсэн дугтуйг Токиод суугаа ОХУ-ын элчин сайдын яаманд ирүүлсэн хэрэг явдлуудыг тайлбарлахыг Москва шаардав. Гэвч японы сайд уучлал гуйсангүй. Иймээс ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров ийн мэдэгдсэн байна. «Японд Орос улстай найрамдах гэрээ байгуулах асуудлаар радикал хандлага байн байн давамгайлж, улс орны удирдлагаас ийм хандлагыг дэмжиж байгаа нөхцөлд эл сэдвээр хийх ямар ч яриа хэлцээ үр дүнд хүрэхгүй» гэж Сергей Лавров мэдэгдлээ.  Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Виктор Павлятенко нөхцөл байдлыг тайлбарлан хэлэхдээ: «Япон улс  Оросын талаар ямар ч стратегигүй байна. Түүнээс гадна тус улс Оростой яриа хэлцээ хийх хүрээнд   эрч хүч, байр сууриа алдсан. Иймээс Оросын эсрэг байр сууриа улам хатуу болгох нь цорын ганц арга хэмээн үзсэн байх. Энэ нь дотоодын байдалтай ч холбоотой. Сайд нарын танхимын байр суурь суларсан байна. Сөрөг хүчин парламентыг тараахыг шаардав. Нато Каногийн засгийн эрхэнд байх цаад захын хугацааг ч таамаглаж байна» гэв.Японд явуулсан олон нийтийн санал асуулгын үр дүн  оросын шинжээчийн дүгнэлтийг батлав. Оростой хийх хэлэлцээнд хандах засгийн газрынхаа хандлагыг санал асуулгад оролцогчдын 15 хувь нь сайшааж байна. Үүний хамт 71 хувь нь Өмнөд Курилын арлуудын асуудлыг хэлэлцэх үед Токиогийн баримталж буй байр сууринд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.