Египет улс дэлхийн хамтын нийгэмлэгт хандан эдийн засагт нь туслахыг уриалав. «Ерөнхийлөгч Хосни  Мубаракыг огцроход  хүргэсэн улс төрийн хямралын улмаас эдийн засаг ноцтой суларсан» гэж ГХЯ-аас өчигдөр нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ. Египетийн эдийн засаг эмх замбараагүй байдлаас болж  өдөр бүр 310 сая орчим доллар алдав. Мөн ажил хаялт  гаарав. Үүний уршгаар  ямар хэмжээний хохирол учирсныг хэн ч хэлж чадахгүй байна. Статистикийн албан ёсны тоо баримтуудаас харахад Египет улсын дотоод ба гадаадад тавьсан ер 183 тэрбум доллароос хэтрэв. Энэ нь ДНБ-ний 90 хувь билээ. Өчигдөр Египетийн ГХЯ-ны тэргүүн Ахмед Абу аль-Гейт эдийн засгийн тусламж  үзүүлэх асуудлыг хэд хэдэн орны удирдагчидтай утсаар ярьж хэлэлцэв. Түүнээс гадна Египет улс  арабын энэ улсад аялахаас түр татгалзах зөвлөмж оросын иргэдэд өгсөн баримт бичгийг хянаж үзэх хүсэлт  ОХУ-ын ГХЯ-нд тавьжээ. Египетийн нийгэм-эдийн засгийн түгшүүртэй байдал 1-р сарын 25-нд улс орныг эмх замбараагүй байдалд  оруулав. Мөргелдөөний явцад 300 орчим хүн амь үрэгдэж, бараг 5000 хүн шархдаж бэртсэн байна.