Египетийн сөрөг хүчин  еренхийлөгч Мубарак огцросноос хойш  засгийн эрхийг гартаа авсан улс орныхоо зэвэсэгт хүчний Дээд зөвлөлтэй яриа хэлэлцээ хийхийг оролдож байна. «1-р сарын 25» залуучуудын хөдөлгөөн ба сөрөг өөр хэд хэдэн  хүчний  төлөөлөгчид  Дээд зөвлөлийн гишүүдтэй анх удаа уулзаж, шилжилтийн үеийн  тодорхой цаг хуваарь тогтоохыг шаардав. Мөн үе шат  ёсөн сараас хэтрэх ёсгүй гэж тэд үзэж байна. Өчигдөр нийтлэсэн «Залуу хувьсгалчдын эвсэл»  баримт бичиг  нэг сарын дотор түр засгийн газрыг эмхлэн байгуулж,хүмүүсийн итгэл найдварыг хүлээсэн эх оронч  зүтгэлтнийг ерөнхий сайдаар томилох хүсэлт цэргийнхэнд тавьжээ.  Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак 2-р сарын 11-нд огцров. Тэрээр 1981 оноос эрх барьж байсан юм. 1-р сарын 25-нд эхлэсэн ард олны тэмцэл хөдөлгөөн ерөнхийлөгчийг  огцроход  хүргэв. Зэвсэгт хүчний Дээд зөвлөл Египетэд эрх барих боллоо.