Өмнөед Курилын арлуудын асуудлаар Оростой хийх хэлэлцээнд хандах ерөнхий сайд Наото Кано тэргүүтэй засгийн газрынхаа хандлагыг японы иргэдийн 70 гаруй хувь нь сайшаахгүй байгааг «Санкэй» сонины газраас энэ сарын 12-13-нд явуулсан олон нийтийн санал асуулгын  дүн  харуулав. Ерөнхий сайд Наото Кано ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн өнгөрсөн оны 11-р сард Өмнөд Курилын арлуулад хийсэн аялалыг» хүлцэж үл болох бүдүүлэг хэрэг» гэсний дараа  мөн санал асуулга явуулжээ.Тэр үед хэт барууны байгууллагуудын идэвхтнүүд  Токиод суугаа ОХУ-ын элчин сайдын яамны дэргэд шуугиант  жагсаал хийж, Оросын төрийн далбааг буурж хаясан билээ. Үүний дараа Японы ГХЯ-ны тэргүүн Сэйзи Маэхарын 2-р сарын 11-12-нд Москвад хийсэн хэлэлцээ хоёр орон Өмнөд Курилын арлуудын асуудлаар  санал зөрсөөр байгааг нотлон харууллаа. Өмнөд Курилын арлууд дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгээр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон юм. Эдгээр арал Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болсныг олон улсын эрх зүйн баримт бичгүүд баталгаажуулсан.