Хилийн чанадад албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэх өдрийг  өнөөдөр Орост анх удаа тэмдэглэж байна. Чухам энэ өдрийг сонгож авсан нь тохиолдлын хэрэг бишээ. Одоогоос 22 жилийн тэртээх энэ  өдөр зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргаж дууссан юм. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас  хойш  манай орны 1 сая 500 мянган иргэн хилийн чанадад 30 гаруй дайн болон зэвсэгт мөргөлдөөнд оролцсон юм. Зөвлөлтийн цэрэг офицерууд Солонгос, Вьетнам, Сири, Египет, Мозамбик, Ангол улсуудад байлдан дайтав. Оросын цэргийн албан хаагчид хуучин ЗСБНХУ-ын БНУлсуудад  «халуун цэгүүдийг» арилгахад оролцож, Югославын байдлыг энх амгалан болгоход туслажээ. Оросын барагцаалбал 25 мянган иргэн хилийн чанадад албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгджээ.