Энэ жилийн 4-р сард тэмдэглэх гэж байгаа сансарт анх удаа хүн ниссэний 50 жилийн ойг тохиолдуулан олон улсын киноны төслийг хэрэгжүүлж «Байконур» киног бүтээв. Энэ бол хайр дурлал, сансрын тухай уянгын домог юм.  «Байконур» гэсэн казах үг Юрий Гагарин гэдэг орос нэртэй хамт олон улсын хэлэнд оржээ. Дэлхийн анхны сансрын нисэгч чухам Байконуураас гараагаа эхэлсэн билээ. Казах хэлнээс орчуулбал Байконур гэдэг бол «үржил шимтэй газар» гэсэн утгатай нь  үнэхээр бэлэг дэмбэрэлтэй юм. Үр шим нь  одоо хавар алтан зул цэцэг өргөн дэлгэр цэцэглэхэд л хүрч байгаа юм, улмаар сансрын талбай ашиглалтад орсон 1957-оос хойш энэ газар экологийн асар их асуудалд тулгараад байна. Эндээс дэлхийн сансрын нислэгийн тэн хагас гаруйг үйлдсэн учир нислэг хийхэд пуужингаас салж байгаа янз бүрийн сэлбэг хэрэгсэл энэ газарт эргэн бууж, хүн оршин суудаг суурингийн ойролцоо унаж байна. «Байконур» киноны найруулагч Сергей Ашкенази «Байконурын» тухай кино хийх санаа төрөхдөө, сансрын талбайн эргэн тойронд  болж байгаа гоёлын биш, харин жирийн амьдралыг харуулах гэсэн юм гэж «Оросын дуу хоолой» радиостанцид ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэр хэлэхдээ: «Энэ хотыг ч, сансрын тайлбайг ч үзэх хэрэгтэй байсан, пуужин хэрхэн хөөрч байгааг ч үзэх хэрэгтэй байсан... Аймшигтай юмаа. Яасан ч гэсэн энэ бол хүнд асар их аюул учруулж байна. Хүн төрлөхтөн галаар ч биш, өөрийн амьдралаараа тоглож байна шүү дээ. Сансрын талбай бол пуужин хөөгөдөг гарааны ганцхан талбар гэж хүмүүс боддог. Хэрэг дээрээ энд 72 дөрвөлжин километр тайлбайд  сансрын 25 талбай тарсан байгаа юм.  Энэ бол одоо Казахстаны нутаг дэвсгэр, Орос улс сансрын тайлбайг түрээслэн авч байна. Нутгийн оршин суугчид талбайн үйлчилгээнд оролцох ёстой, энэ бол тийм түрээсийн нэг нөхцөл нь юм» гэлээ. Германы найруулагч Файт Хельмер кино зохиолын өвөрмөц материалыг сонирхож, Сергей Ашкеназитэй хамт «Байконур» киног авчээ. Киноны гол баатар ― Гагарин гэдэг хочтой казах залуу. Тэр тосгонд, казах  гэрт суудаг, радистээр ажиллаж, радиогоор пуужин хөөргөх цагийг лавлаж нислэгийг ажигладаг гэж Сергей Ашкенази тайлбарлаж байна. «Сансрын тайлбайн амьдрал жижиг тосгоны амьдралд нэвтэрч, харин тосгоны оршин суугчдын амьдрал сансрын талбайн ажилд шилжин  орж байна. Сансрын хөлөг хөөрөхөд түүнээс олон шатууд салдаг юм. Шатны хэлтэрхийнүүд асар өргөн талбайд унадаг. Тийм зүйлүүд маш том хэмжээтэй, бараг байшин барьж, үгүй бол хонины хашаа, гал тогооны өрөө юм уу гараш хийж болохоор тэгж хоёр ертөнц нэг нэгнийхээ дотор нэвтрэн орж байна» гэж Сегей Ашкенази хэллээ.Дэлхийн тавилга дотор энэ киноны гол баатар францын сансрын жуулчин бүсгүйд дурласан «дэлхийн бус» гэгч хайр гарч байна. Дашрамд хэлэхэд энэ дүрд Францын хуучин ерөнхийн сайдын охин фотомодель Доминик де Вильпен тоглож байна. Энэ хайр бол сансраас унасан од мэт залуугийн өмнө дэлхий ертөнцийг харанхуйлан хааж байна. Энэ романтиг түүхийг сургаальтай домог мэт ойлгох хэрэгтэй гэж Сергей Ашкенази үзэж байна. Тэр цаашид хэлэхдээ: «Сансар хүний өмнө нээгдээд байна. Гэвч сансар хүнд тийм их хэрэгцээтэй юм уу, хүн сансарт тийм их хэрэгцээтэй юм уу?... Хүн өөртөө, бас түүний амьдарч байгаа ертөнцөд л хэрэгтэй байх. Өөр ертөнцөд очихоос  бидний энэ газар дэлхийд өөрийн байр суурийг олох нь илүү чухал байгаа бололтой» гэлээ. «Байконур» киноны олон улсын групп бол домогт сансрын талбайн нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрлийг олсон анхны хамт олон болсныг энд нэмж хэлье.