Өнөөдөр Египетийн армийн удирдлага Каирын төв Тахрир талбайд цугларагсдад хандан эсэргүүцлийн жагсаалыг зогсоож,талбайгаас гарч, ажилдаа орохыг уриалав. Ерөнхийлөгч Мубарак огцросноос хойш засгийн эрхэнд гарсан Египетийн зэвсэгт хүчний дээд зөвлөл удахгүй  мэдэгдэл хийнэ. Тус мэдэгдэл  улс оронд эсэргүүцлийн арга хэмжээг хориглож, ёс журмыг зөрчигчийн эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авахтай холбоотой юм. Хосни Мубарак  өвдсөн боловч бие нь хэвийн байна гэж Египетийн тэргүүлэх «Аль-Гумхурия» сонин мэдээллээ. Мубарак сэтгэл санааны талаар хүнд байдалд орсон. Гэвч эрчимтэй эмчилгээ хийлгэхээс татгалзжээ.  Улс орноо орхиж явах гээгүйг сонин тэмдэглэв.